ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ХҮМҮҮС ӨГЛӨӨ СЭРЭЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

2019-05-04  

БИЛЛ ГЕЙТС /"Майкрософт"-ын үүсгэн байгуулагч/

Өглөөний 07.00 цагт : Гүйлтийн зам дээр гүйж байх үедээ давхар боловсролын видеонууд үзэж тархи болон биеэ давхар хөгжүүлдэг.

"Амжилт гэдэг бол их буруу үлгэр дууриалтай багш. Тэр ухаалаг хүмүүсийг "Би хэрхэвч алдаж болохгүй" гэсэн дийлдэшгүй их шуналтай болгож байдаг юм"

МАРК ЗУКЕРБЕРГ /"Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч/

Өглөөний 08.00 цагт: Юу өмсөхөө сонгох гэж цаг алдахаас зайлсхийж өдөр бүр нэг фудволка өмсдөг.

"Хүмүүс чиний юу хэлсэнд биш, харин юу бүтээсэнд чинь анхаарал хандуулах болно"

СТИВ ЖОБС /"Apple" компанийн үүсгэн байгуулагч/

Өглөөний 06.00 цагт: Өглөө бүр толиныхоо өмнө зогсож зорилгынхоо талаар өөрөөсөө асуудаг.

"Аливаа боломжийг алдалгүйгээр өөрийгөө дайчлах хамгийн сайн арга бол чи хэзээ ч үхэж болно гэдгээ байнга санаж бай. Ингэсэн тохиолдолд чи элдэв хуурмаг бодлоос салж зөвхөн зүрх сэтгэлээ дагахаас өөр замгүй болно"

АЛБЕРТ ЭЙНШТЭЙН /эрдэмтэн/

Өглөөний 08.30 цагт : Өдөрт 10-11 цаг унтдаг байсан. Учир нь сайн унтаж амрах нь түүнийг илүү бүтээлч болгодог байсан.

"Эйнштэйн харьцангуйн онолоо зүүдэндээ олсон байдаг"

РИЧАРД БРЭНСОН /"Виржин" группийн үүсгэн байгуулагч/

Өглөөний 05.00 цагт: Өглөөг усанд сэлэх, теннис тоглож эхлүүлдэг.

"Бүтэлгүйтлээсээ бүү ич, харин түүнээсээ суралцаад дахин эхэл"

ЛЕОНАРДО ДА ВИНЧИ /зураач, зохион бүтээгч/

 Өдөрт 4 цаг тутамд 20 минут унтдаг.

Тэрээр аливаа зүйлд тун нягт нямбай, ул суурьтай ханддаг хүн байсан. Тиймээс ч алдарт "Мона Лиза"-гаа 15-16 жил зурсан.

"Өдрийг сайхан өнгөрүүлье гэвэл аз жаргалтайгаар унт, ингэвэл амьдрал ч чамайг аз жаргалтай, тайван нойрсуулах болно"

ЖЕК ДОРСИ /"Твиттер" болон "Скүэрийн" хамтран зохион байгуулагч/

Өглөөний 05.30 цагт: Өглөө эрт босоод бясалгал хийн 6 км газар алхдаг.

"Саад гарч ирэх тоолонд тугаа буулгаж, ялагдлаа зарлаад төлөвлөгөөгөө орхиод байх юм бол чи хэзээ ч өөрийнхөө хүсэж байгаа шиг хүчтэй нэгэн байж чадахгүй"

ТОМАС ЭДИСОН /зохион бүтээгч/

Шөнө 3-4 цаг хангалттай сайн унтдаг байсан.

"Хийнэ гэж төлөвлөсөн зүйлсээ хийхгүй байдаг нь төлөвлөсөн зүйлс чинь огт хэрэгггүй гэсэн үг биш юм"

БЕНЖАМИН ФРАНКЛИН /АНУ-ыг үндэслэгч, гэгээн эцэг/

Өглөөний 05.00 цагт: Энэ өдөр ямар сайхан зүйл хийх вэ? гэж өөрөөсөө асуудаг байсан

"Эрт орондоо орох, эрт босох нь хүнийг эрүүл, баян, ухаантай болгодог"

 

 

Б.ОТГОНЦЭЦЭГ

Л.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
боорой:мэдээж шээдэг л байж таараа шдээ..тэнэг тэнэг юм бичээд.. 2019-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?