“ХААН БАНКНЫ ОЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “SIGNATURE” ХАРИЛЦАГЧИДТАЙГАА ХАМТРАН МОД ТАРИЛАА

2019-05-06  

ХААН Банкны манлайлал, нэр хүнд, ирээдүйн амжилт өөд тэмүүлэгч залууст зориулсан “Signature” үйлчилгээний харилцагчид нэгдэж, өнгөрөгч амралтын өдрөөр хамтдаа нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж мод тарилаа.

“Signature” үйлчилгээг ХААН Банкнаас 2017 онд зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тус үйлчилгээний харилцагч болсноор ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт оролцох, хамтдаа бүтээх сайн үйлсэд нэгдэх зэргээр олон давуу талтай. Үүний дагуу “Signature” харилцагчдын төлөөлөл “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас уламжлал болгон хэрэгжүүлдэг “ХААН Банкны ой” хөтөлбөрт оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг навчит мод тарьсан юм.

2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар байрлах ХААН Банкны салбар, нэгжийн ажилтнуудын оролцоотой өнгөрсөн хугацаанд нийт 23,000 ширхэг мод, бут тарьж, ургуулсан бөгөөд энэ жил нийслэлд 200, орон нутагт 1,000  мод тарихаар төлөвлөөд буй юм.

Мод тарих нь чухал боловч тарьсан модоо ургуулж арчлах нь хамгийн чухал билээ. Иймээс мод тарихдаа цаашдын арчилгаа, ургуулах нөхцөл боломжийг сайтар судлан байршлыг нь сонгохдоо банкны зүгээс ихээхэн анхаардаг билээ. Энэ удаад ч мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн баг хамт олонтой хамтарч мод зөв тарих арга, техник болон тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар, зөвлөмжийг оролцогчдодоо өгсөн юм.

ХААН Банкнаас “Signature” харилцагчдыг нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах боломжоор хангах, мөн тэдний санаачилгаар хамтдаа сайн үйл бүтээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүний хамгийн ойрын жишээ бол өнгөрсөн 3-р сард тохиосон Дэлхийн эмч нарын өдрөөр “Signature” харилцагчдын картын хураамжаас бүрдсэн хандивын орлого болон ХААН Банк Сангаас хамтран санхүүжүүлж, нийслэлийн “Өргөө” амаржих газарт кесар хагалгааны 10 багц багаж хандивласнаас гадна “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” төслийг дэмжин ажиллаж буй.

 

Үргэлж тэмүүл...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?