АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Ц.ДАМДИНСҮРЭН ГУАЙД ЗОРИУЛСАН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2019-05-06  

Монгол улсын анхны Ардын уран зохиолч, төрийн 3 удаагийн соёрхолт, академич, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн 111 жилийн ойгоор нь түүнд зориулан хөшөө босгожээ.

Хөшөөний нээлт Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Ц.Дамдинсүрэн зохиолч нь Монгол улсын төрийн дууллын үг, Монголын Нууц Товчоо зохиолыг орчин цагийн монгол хэлнээ буулгасан эрдэмтэн зохиолч юм. Тэрбээр Орос-Монгол-Орос хэлний толь бичгийг Лувсанвандан докторын хамт зохиосон хэл шинжлэлийн эрдэмтэн. Тэрбээр олон арван гадаадын зохиолыг эх хэлнээ хөрвүүлэн буулгаснаас С.Пушкины "Алтан загасны үлгэр" зохиолыг бултаараа мэдэх билээ.

Тэрбээр Дорнод аймгийн Матад суманд 1908 онд мэндэлсэн бөгөөд, 77 насандаа таалал төгссөн байдаг. Их эрдэмтэний "гэр музей"-г түүний шавь Отгонбаатар өнөөг хүртэл ажиллуулж буй.

Тэрбээр өнгөрсөн зууны ихэнх эрдэмтэдийн адил орос эхнэртэй амьдралаа холбосноос, үр хүүхдүүд нь Оросын Москва хотноо амьдарч буй. Аавынхаа 110 жилийн эрдэм шинжилгээний хуралд охин Анна нь ирж оролцсон. Анна охин нь аавынхаа эрдмийн мөрийг хөөж, Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг.

Тэрбээр монгол хэлийг сайтар эзэмшсэн Оросын эрдэмтдийн тоонд ордог.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөөний нээлтээс...

 
 
 
 
 
 
АУЗ, академич Ц.Дамдинсүрэн зохиолчийн хөшөөний нээлтэнд МЗЭ-ийн ТУЗ-ын дарга Цэнджав, Нийслэл хотын ерөнхий менежер Гантөмөр, ерөнхийлөгчийн шашины зөвлөх, яруу найрагч Хулан болон зохиолчдын төлөөлөгчид оролцсон байна.
 
 
 
 
 
 
Монгол дээл, бүс, гуталтай, зүүн гартаа судар атган суугаа хөшөө нь Улаанбаатарын урд хэсгийг чимж, Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зорчих нийслэлчүүдийн хөл хөдөлгөөн үл тасрах газарт сүндэрлэжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?