Х.МАНДАХБАЯР : БИ АЗТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ. ДЭЭР НЬ ХҮЧТЭЙ БОЛМООР БАЙНА

2019-05-06  

- Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг өөрийн гэсэн байртай болсон үед нь би ерөнхийлөгч болсон. Түүгээрээ азтай. Гэхдээ нэг зүйлийг ойлгосон. Өөртөө хэвлэл мэдээлэлгүй бол хүчгүй гэдгийг. Тиймээс би хүчтэй ерөнхийлөгч болохыг хүсэж байна. Миний мэдэлд Зиндаа сайт, Зиндаа сэтгүүл бий. Түүн дээрээ нэмж ТВ8 телевиз, Өглөөний сонинг би хувьдаа худалдаж авсан. Би бол математикийн мэргэжилтэй ч, энэ л салбар минийх гэдгийг би оюутан цагаасаа ойлгосон.

Монгол улсын том том телевизийг улс төрчид л эзэмшдэг. Энхбаяр ерөнхийлөгч Тв9, Элбэгдорж Ийгл ТВ, Баттулга ерөнхийлөгч С1 телевизийг тус тус эзэмшдэг. Тэднийг ямар хөрөнгөөр энэ телевизээ босгосныг шалгах хэрэгтэй. Монголын Олон Нийтийн Телевиз МНВ мөн л улс төрчдийн мэдэлд оршдог. Миний хувьд улс төрөөр 5 жил явсан. Монголын сэтгүүлчдийн төлөө ажиллая гэх хүслээр тус байгууллагыг удирдах болсон. Зарим зөрчил үүсэх магад. Гэхдээ би сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг, хууль эрх зүйн орчинг сайжруулах, гадаад харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор ажиллаж буй. ТМ телевизийн "Танил хүн" нэвтрүүлэгт зочноор орохдоо тэр ингэж хэллээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?