САРАНГЭРЭЛ САЙД МЭРГЭЖЛИЙН ХҮН БИШ ТУЛ АЖЛАА МЭДЭХГҮЙ, ЭНД ТЭНД ТУУЗ ХАЙЧЛАХААС ӨӨРИЙГ ХИЙХГҮЙ БАЙНА

2019-05-07  
Монголын эрүүл мэндийн салбар "мөлхсөн". Энэ салбарыг "мөлхүүлэхэд улс төрийн "шагналын" томилгооны үе үеийн мэргэжлийн бус сайд нар хувь оруулсан. Монголын эрүүл мэндийн салбартаа, эмч нартаа, үйлчилгээнд нь итгэх итгэл улам алдарсаар. Эрхтэн дархтан, чинээлэг нэг хэсэг нь Монголоо голж, өндөр хөгжилтэй орныг зорьж эмчлүүлдэг. Түүний сүүлийн жишээ бол хөлөө эмчлүүлэхээр Солонгос орныг зорьсон ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ.
 
-Хөлөө гэмтээсэн гэж тэр буцаж ирээд хэвлэлд тайлбарласан. Дүгнэвэл, Монголдоо оношилж, эмчилж чадна гэдэгт эргэлзэж буй улс төрчид байна гэсэн үг. "Чадалтай чинээлэг" нь ийнхүү харь орныг зорьж буй бол, жирийн иргэд нь эх орныхоо эмнэлгийг бараадаж байна. Тиймээс жирийн ард олны зорьж буй Монголынхоо эмнэлэг, эрүүл мэндийн салбараа нэн яаралтай хөгжүүлэхэд анхаарал тавих үүрэг, хариуцлагыг Салбарын сайд Сарангэрэлээс өөр хэнээс нэхэх вэ? Сайд төрийн ордонд, Яамныхаа сайдын өргөөнд тухлах биш, өдөр бүр эмнэлгээ тойрч эргэж, эмч нарынхаа ажил байдалтай танилцаж, өвчтөнүүдийнхээ санал бодлыг сонсож ёстой байх ёстой биш үү?! Бидний л мэдэхээр, эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтны ачаалал, хот, хөдөөгүй дэндүү нэмэгджээ. Төсөв мөнгө, хүн хүч нь хүрэхгүй, төлөвлөвсөн хагалгааны тоо өвчтөнөөс хамааран өссөнийг эмч нар дуулгаж байна. Түүнийг нь сонсох дарга алга. Асуудал шийдвэрлэх эрх мэдэлтэн ч үзэгдэхгүй. Эмнэлэгт алдаа эндэгдэл гарч байна. Хариуцлагыг нь эмч, эмнэлэгт тохох биш, Эрүүл мэндийн сайд хариуцах ёстой.
 
Ингэж бичих болсны шалтгаан нь, Монголын телевизийн сор болсон инженерийн нэг Э. дөнгөж 40 гаран насандаа цөсний хагалгаа хийлгэж нас барснаас үүдэлтэй. - Төмөр замын төв эмнэлэгт цөсний хагалгаа хийлгэсэн. Бие нь дээрдэхгүй болохоор нь 3 хонуулаад УК-ийн нэгдүгээр эмнэлэгт шилжүүлэн үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэсэн боловч, дээрдэлгүй байсаар нас барлаа гэж Э-гийн найз нөхөд нь халаглаж байна. Ийм л юм болж байна. Сайд сэтгүүлч хүн учир нас барсан инженерийг мэдэж буй байх. Өвчин зовлон гэж ярьдаггүй нэгэн байсан. Цөсний өвчнөөсөө салж ангижрах гэсэн биш, амиа тавьчихлаа.
 
Ийм л Эрүүл мэндийн салбартай байхаар Монголчууд өөр зээл тавин гадагшаа зүтгэхээс өөр аргагүй болжээ. Эрүүл мэндийн сайд Таныг ажлаа хийхийг иргэд шаардаж байна. Эрүүл мэндийн сайдын алба бол ард иргэдээ өвчин эмгэгээс салгах үүрэгтэй болохоос, улс төр хийж, тухалдаг суудал биш.
 
 
 
 
Э.БАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?