ЯЛСАН БААТРУУДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

2019-05-08  

Аугаа их эх орны дайнд ялалт авчирсан дайчдад зориулсан дурсгалын хөшөөг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нээх хүндэтгэлийн ёслол болж цэцэг өргөлөө. 

Хөшөөний нээлтэн дээр ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий Консул А.Ц.Доржиев хэлсэн үгэндээ Алтанбулаг, Карнаковка, Булагтай болон Монгол Оросын бусад тосгон суурингаас таван мянга гаруй дайчид фронтод явж эрэлхэгээр тулалдсанаас тэдний олонх нь байлдааны талбарт амь үрэгдсэнийг дурьдаад хатан зоригт баатарлаг энэ үйлсийн ач гавъяагаар дэлхийг фашизмын аюул заналаас аварч чадсан гэдгийг онцлон үнэллээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн, хойч үеийнхэн бидний үүрэг нь хүн төрөлхтнийг аймшигт дарлал зовлонгоос чөлөөлсөн өвөг дээдсийн гавъяа дурсгалыг хайрлан хамгаалах, өнгөрсөн дайны хар сүүдэр ертөнцийг дахин дайрахгүй байхад бүхнийг хийх явдал юм гэлээ. Сүүлийн үеийн зарим тохиолдолд 1945 оны 5-р сарын 9-ний их ялалтыг дахин хянах, ач холбогдлыг бууруулах оролдлого гарсаар байна. Бүхий л дайны туршид Зөвлөлтийн хүмүүс Монголын ард түмний ах дүүгийн тусламжийг мэдэрч ирсэн. Монгол иргэдийн хөрөнгөөр “Монгол Ард” нисэх эскадрил, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа боссон билээ. Нийтийн дайсан фашизмын эсрэг хамтын тэмцэл нь Орос, Монголын ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлсэн юм. Сайн хөршийн харилцаа харилцан туслалцах явдал шинэ дэвшлийг авчирсан.

Манай нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон хотууд бол Дархан, Эрдэнэт бөгөөд хамтын хүчин чармайлтаар “Эрдэнэт” комбинат, “Монголросцвет” үйлдвэрийг байгуулсан гэдгийг Ерөнхий Консул тэмдэглэн хэлэв. Хөшөөнд цэцэг өргөсөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямба, Оросын Холбооны Улсын ахмад дайчдын төлөөлөгчдийн тэргүүн, Хиагтын районы захирагч Б.Ж.Нимаев нар баяр хүргэж үг хэллээ.

 

 

 

 

О.Хишигсүрэн

Л.Нарантуяа

Алтанбулаг, Дархан хот.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?