Дээрхи сэдвээр Б.НАЙДАЛАА, Р.УУГАНБААТАР, ЧУЛУУНБААТАР нар илтгэл тавьж, хэлэлцүүлэх "Үндэсний хөгжлийн загвар" хэлэлцүүлэг Новотел зочид буудалд болно. Тус хэлэлцүүлгийг эдийн засагч, доктор Оюун, Үндэсний Хөгжлийн санаачилга ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл нар удирдаж, модератораар ажиллана.
Тус хэлэлцүүлэг нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, эрдэмтэд, судлаачдад нээлттэй гэж тус хэлэлцүүлгийг зохион байгуулагчид мэдээллээ.
"Түмний төр үү, Намын төр үү?" зэрэг цуврал 3 хэлэлцүүлгийг "Түмний -76" хөдөлгөөнөөс өмнө нь зохион байгуулсан байна. Энэхүү хэлэлцүүлэг нь дөрөв дэх удаагийнх гэж тодрууллаа.
Ц.ХИШГЭЭ