ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ АЖЛЫГ ХЭН САНААЧИЛЖ, ХЭН ЗАХИАЛАВ?

2019-05-13  

Одоогоор намууд нэр дэвшигчээ тодруулж байна. АН аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээ зарласан. Анх удаа орон нутгийн сонгуульд ХҮН нам оролцохоо мэдэгдсэн. МАХН сүүлийн 2 жил Хэнтий аймагт ажиллаж буй. Намын дарга Н.Энхбаяр дэвших тун өндөр магадлалтай. МАН дэвшинэ гэдгээ илэрхийлж, МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэрийг эцэслэх л үлдсэн гэсэн мэдээлэл бий. Тэрчлэн 10-аад намын нэр дэвшигчид нөхөн сонгуульд оролцохоо одоогоор илэрхийлээд буйг Сонгуулийн ЕХ мэдэгдсэн. Тэгвэл энэ нөхөн сонгуулийн хууль, шүүхийн байгууллагын оролцоотойгоор хойшлуулах, улмаар бүр хүчингүй болгох улс төрийн нүүдэл эхэллээ гэж улс төр судлаачид ажиглаж дүгнэж байна. Судлаач Ганхуяг энэ сэдлийг үүсгэсэн. Тэрбээр нөхөн сонгууль хууль бус. Гантулгын шүүхийн асуудал эцэслэн шийдэгдээгүй гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуульд, дөрөвхөн үндэслэлээр УИХ-ын гишүүнийг чөлөөлдөг байна.

1-д, Эрүүл мэндийн шалтгаанаар ( нас барсан)

2-д, Хүндэтгэн үзэх шалтгаанаар ( МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, сонгогдсон)

3. Өөрийн хүсэлтээр

4. Ял зэмтэй нь шүүхээр тогтоогдсон.

Тэгэхээр Гантулгын хувьд энэ дөрвөн заалтын алинд ч одоохондоо нийцэхгүй байна. Дээр нь , тэр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөгүй. -Тун удахгүй, Ганхуягийн хажуугаар бас нэг этгээд Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргана. Тэгэхээр хэд хэдэн хүн гомдол гаргасан болж харагдана. Түүнийг нь ҮХЦ авч хэлэлцээд, асуудал шийдэгдээгүй байгаа тул нөхөн сонгуулийг хойшлуулах албан тоотыг СЕХ -д шидэх улс төрийн нүүдэл харагдаж байна гэж улс төр судлаачид ажигласан байна. Хэрвээ энэ нүүдэл бодитой болж, амьдрал дээр хэрэгжвэл, түүний ард эрх баригч нам байна гэж хардах үндэслэл төрөх нь.

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?