ТЕГ-ЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЗ-ИЙН ДАРГА НАРТ “ТАТВАРТ ИРГЭНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-13  

Arslan.mn

Нийслэлийн татварын газар нь Монголын оюутны холбоо, Дотоод хэргийн их сургуультай хамтран “ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” сэдэвт өдөрлөгийг 5 дугаар сарын 10-ны өдөр Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгууллаа. 

Arslan.mn
Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Газрын дарга Т.Амаржаргалан, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Дэд дарга Г.Энхжаргал, Дотоод хэргийн их сургуулийн Захирал, Доктор, Хошууч генерал Ш.Лханчинжав, Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх их, дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчид оролцсон.

Arslan.mn
Арга хэмжээнд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид Жагсаалын үзүүлбэр үзүүлж, Татварын ерөнхий газрын дарга оюутны зөвлөлийн дарга нар болон сонсогчдод “Татварт иргэний оролцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа.  Мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн, төлбөрийн И-баримт хамгийн их олгож, оюутан сурагчдаа дээдэлсэн ШУТИС, АШУИС, МУИС-д “Боловсролын салбарын шилдэг татвар төлөгч”-ийн өргөмжлөлийг гардууллаа.

Arslan.mn

Оюутан залуусын татварын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний шилдэг оролцогчдыг хүндэтгэлийн тайзнаа урин, баяр хүргэж дурсгалын зүйл гардуулсан. НТГ-аас оюутан, сонсогчдын дунд татварын сэдэвт асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан. 

Arslan.mn
Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, татварын боловсролыг нэмэгдүүлэх чиглэл дээр идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаа Монголын оюутны холбоо, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Дотоод хэргийн их сургуулийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?