ОНГОЦООР АЖИЛДАА ЯВДАГ МОНГОЛ ЗАЛУУС

2019-05-14  
"ТОМИЛОЛТ-ОЮУ ТОЛГОЙ"
 
 
 
Ханбогд сум-Улаанбаатар хотын хооронд 600 км зайтай. Оюутолгой компани Ханбогд сумаас 50 км-ийн зайд орших. Нийт 16,000 Монгол залуус Оюутолгой компанитай хувь заяагаа холбожээ. Тэд 28 хоног ажиллаад, 14 хоног амарна. Ирэх буцахдаа онгоц хөлөглөнө.
 

Хүннү айр болон Аэромонголиа компани нислэг өдөртөө хэд хэдэн удаагийн нислэг үйлдэнэ.

Миний дэргэд суух энэ залууг Анхбаяр гэнэ. Тэр дохиочин хийгээд 4 жил болж буй. Онгоц хөлөглөн ажлаа зорьсоор 4 жилийг ардаа орхисон байна. Тэр 28 хоног уурхайдаа ажиллаад, 14 хоног гэр орондоо амардагтаа нэгэнт дассан гэв.

Оюутолгой бол Дэлхийд тамгалагдсан Их бүтээн байгуулалт өрнөж буй цэг. Далд уурхайн бүтээн байгуулалт Монгол хүн бүрийн анхаарлыг татдаг. Тийшээ орохын тулд сарын өмнөөс зөвшөөрөл авах шаардлагатай гэж биднийг Оюутолгойн бүтээн байгуулалттай танилцуулах багийг ахалсан Хатанаа хэлсэн юм.

-Нийт 17 мянган ажилтаны дөнгөж 20 хүрэхгүй нь гадаадын мэргэжилтнүүд, бусад нь дан монголчууд гэж тэр бидэнд онгоцны буудалд танилцуулсан. Тэр өөрөө анх уурхайд ажилладаг байсан бол одоо төв оффист, уран бүтээлч багт ажилладаг гэж өөрийгээ танилцуулсан. Оюутолгой компани ажилчдадаа маш өгөөжтэй гэж мянга мянган монгол залуусыг төлөөлөн тэр хэлсэн.

Оюутолгойг зорьсон бидний баг.

Зүүн гараас: Эрдэнэсайхан( бичил уурхай эрхлэгч), Энхбат ( control.mn сайтын үүсгэн байгуулагч), Номин ( Оюу толгой компанийн хэвлэлийн төлөөлөгч), Болд( Парламент телевизийн хөтлөгч), Ганбат ( Усны инженер), Баттулга ( Дорнод аймгийн твиттерч). Дээр нь хуульч Алтангэрэл багтаж буй. Гэхдээ тэрбээр энэ зурагт ороогүй байна. Бид 2 өдрийн томилолтоор Оюутолгой компанийн газар дээрхи болон газар доорхи бүтээн байгуулалттай танилцсан юм.

ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН ГАЗАР ДЭЭРХИ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Оюутолгой компани нутаг орны ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх талаар бодитой ажил хийснийг бид нүдээрээ үзэж, танилцсан юм. Оюутолгой компани орон нутагт хүссэн мөнгийг нь өгөх биш, харин нүдэнд харагдах, үр бүтээл, өгөөжтэй, хэрэгцээтэй зүйлийг бүтээн байгуулахад зориулж, Ханбогд суманд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг болсон байна. Хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй зүйлд зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих зорилгоор " Говийн Оюу" санг байгуулж, түүгээр дамжуулж хөрөнгө оруулалтыг хийж, Ханбогд суманд жишиг дунд сургууль, цэцэрлэг барьж байгуулсан байлаа.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг "Говийн Оюу " сангаар дамжуулан Ханбогд суманд барьж, ашиглалтанд оруулсныг фото зургаар харуулахыг хичээв. Аль аль нь жишиг сургууль, цэцэрлэг. Сургууль нь Кембрижийн сургалтын системтэй гэж Хатанаа танилцуулсан. Бид амралтын өдөр Ханбогдод ажилласан анги танхим хоосон байлаа.

ХАНБОГД СУМЫН ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖ ӨӨР АЛЬ Ч СУМАНД БАЙХГҮЙ

Оюутолгойн хөрөнгө оруулалтаар Цэвэр усан хангамжийн нэгдсэн системийг барьсан байв.

 
 
 

Энэ усан хангамжийг "Заг " компани барьж байгуулсан байв. -Ийм цэвэр усны нэгдсэн хангамжтай сум Монгол улсад ганцхан бий. Тэр бол Ханбогд сум. Оюутолгой компани бол Монголын төрийн өмчит компаниудын адил тендерийг луйварддаггүй. Ар өврийн хаалга,авилга гэдгийг мэддэггүй сайн талтай. Тендерийг шударгаар шалгаруулдаг. Болдог бол Монголын бүх сум ийм нэгдсэн усан сантай болчих хэрэгтэй юм гэж "Заг" компанийн захирал Нэмэхбаатар онцолж хэллээ.

ГОВИЙН УРГАМАЛ, МОДЫГ НӨХӨН ҮРЖҮҮЛЖ, ТАРЬЖ СУУЛГАХ АЖИЛ 80 ХУВИЙН ҮР ДҮНТЭЙ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Харгана, тэсэг, заг, цацаргана, хайлаас гээд говийн бүх төрлийн ургамал, мод, бутыг үрслүүлж, нөхөн үржүүлгийн талбайд ургуулж, түүнийгээ говийнхоо хөрсөнд тарьж ургуулж байна. Тарьсан мод, бут 80 хувьтай ургаж байна гэж хариуцсан аграномич твиттерчидийн багт дуулгалаа.

Ямар ч байсан нөхөн сэргээлтийг хийхэд Оюутолгой компаниас анхаарч, жил бүр санхүүжилт гаргаж буйн үр дүнд аграномчид нөхөн сэргээлтийг амжилттай хийж буй жишээг багийн гишүүд харж, танилцлаа.

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ ТЕНДЭРТ ШУДАРГА ХАНДДАГ, ДЭЭР НЬ ОРОН НУТГИЙН КОМПАНИЙГ ИЛҮҮ ДЭМЖДЭГ

Ингэж Оюутолгой компанийн туслах чанарын ажлыг гүйцэтгэдэг олон компанийн нэг болох Ханбогд сумын "Уужим од" компанийн захирал Эрдэнэбаяр хэллээ. Тэр Оюутолгой компанийн ажилчид гэр бүлээрээ суурин амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор 1000 айлын орон сууцны хөтөлбөрийг эхлүүлсэн байв. Туркийн түргэн барих технологийг нэвтрүүлж буй гээд, бүтээн байгуулалтын зах зухаасаа танилцууллаа.

 
 
Эрдэнэбаяр захирал, Эрдэнэсайханы хамт

Монгол залуус энэ хороололд гэр бүлээрээ ая тухтай амьдрах цаг ойртжээ.

АЖИЛЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ БАС АМАРЧ, ХӨГЖИЛДЭНЭ

 
 
 
Бямба гарагийн үдэш залуус "баардана". Энэ үдэш хүний 4 лааз шар айраг уух нормтой. Түүнээс хэтрүүлж үл болно. Яагаад гэвэл, маргааш өглөө эрт ажилтай. Хэтрүүлсэн бол ажлаасаа урьдчилан чөлөө авсан байх шаардлагатай. Үгүй бол арга хэмжээ авахуулна, ажлаас нь чөлөөлөх хатуу журамтай. Тиймээс хэтрүүлэх нь ховор. Энэ харагдаж буй залуу бол Монголын нэрт найруулагч Бадар-Ууганы хүү Гийгүүлэн. Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн ач хүү гэсэн үг. Тэр мөн Оюутолгойд ажилладаг. - Анх ажилд орсны дараа маш төвөгтэй санагдаж байсан. Олон дүрэм, журамтай. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдүүлдэг. Эхэндээ маш их төвөгшөөдөг байсан. Одоо бол бүр дасаж, энэ хандлага маань гэр бүр бүлд нэвтэрч эхэлсэн гэж тэр сэтгэгдлээсээ хуваалцлаа.
 
Харин энэ инээмсэглэж буй эмэгтэй бол Даваасүрэн. Оюутолгойд бялдаржуулах урлагийн багшаар ажиллаж буй. Өмнө нь миний удирдлага дор Монголын Хэвлэлийн Хүрээлэнд ажиллаж байсан. Түүнтэй ОТ-д таарч патиар татуулав.
 
ОЮУТОЛГОЙ БОЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТӨВ
 
 
 
 
 
 
 
 
 
Үүнийг Гийгүүлэн, Хатанаа нар бидэнд хэлж байжээ. Нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт аюулгүй байдал, гуравдугаарт мөн л аюулгүй байдал.

ОЮУТОЛГОЙН АМЬД ЛАВЛАХ САНЖДОРЖ ИНЖЕНЕР

 
 
 

Санждорж инженер бол хайгуулын инженер. Оюутолгой компанийн анхны ажилтаны нэг. Түүнийг " англи хэлтэй малчин" гэж ч гадаадын хамтрагчид нь өхөөрдөн нэрлэдэг байсан гэдэг.

МОНГОЛЧУУД КОМАЦУ-ГИЙН ТЭВШИЙГ " ШИНЭЧИЛСЭН"

 
 
 

-300 тоннын даац бүхий Комацу машины тэвшийг монгол механикчид өөрчилсөн. Тэд хойд талын хэсэгт хошуу нэмж гагнаснаар ачааны хэмжээг нэмэгдүүлсэн. Харин энэ өөрчлөлтийг Япон инженерүүд харчихаад үг хэлээгүй буцсан. Гэхдээ дараагийн нийлүүлэлтэд тэвшээ өөрчилсөн байсан. Хойш нь илүү гаргаж, тэвшийг сунгасан боловч, тэвшнийхээ зузааныг нимгэлсэн байсан. Өөрөөр хэлбэл нийт тэвшний жинг огт нэмэгдүүлээгүй байсан гэж Санждорж инженер сонирхууллаа.

БАЯЖМАЛЫН ҮЙЛДВЭРИЙН НЭГ ТЭЭРЭМ Л ГЭХЭД 5 СУМЫН ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛСЭН ХЭМЖЭЭНИЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭДЭГ

 
 
Тээрмүүд.

ОЮУТОЛГОЙН ЧУЛУУНУУД

 
ДАЛД УУРХАЙ 1300 МЕТРИЙН ГҮНД ОРШИНО

Далд уурхайн руу орохын өмнө журамтай нарийвчлан танилцана. 1 тоннын хүнд ачаа хөл дээр чинь унахаад даах төмөр бүхий хамгаалалттай хүнд гутал өмсөнө. Хаана байгаагаа мэдэгдэх, дээр нь хүчилтөрөгч, гар чийдэн, малгай, бүс бүгдийг биедээ зүүж орно.

Энэ бол заавал биедээ зүүж орох багаж хэрэгслүүд.

Уурхай иж бүрэн автомажсан удирдлагатай.

Бүгдийг дээрээс хянана, мөн удирдана.

Удирдлагын баг, хяналтын самбар.
 

Техник, засвар үйлчилгээний баг.

Доошоо орох ажилчдын гар чийдэнг цэнэглэнэ. Гар чийдэн нь тусгал сайн, дээр нь өдөржин буюу 24 цаг барих хүчин чадалтай.

 
 

Далд уурхайд ажилчид ээлжээр ажиллана. Цахилгаан шатаар өгсөж, уруулна. Цахилгаан шат нэг удаадаа 30 хүн тээвэрлэх хүчин чадалтай. 7 минут явж байж, Далд уурхайн гүнд хүрдэг гэж Номин сэтгүүлч мэдээллээ.

Далайн ёроолын загас навтгар байдаг шиг, тоног төхөөрөмж ч гэсэн навтгар байлаа.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Том оврын техник хэрэгслийг тэр чигээр нь Далд уурхай руу оруулах боломжгүй учир хэсэгчилэн тээвэрлэн буулгаж, Далд уурхайдаа угсардаг гэж Гантөмөр инженер тайлбарлалаа. Энд бас засварын ажил өрнөнө. Аюулгүй байдлыг дээд зэргээр сахидаг. Хананы бэхэлгээг маш сайн хийсэн. Агааржуулалт сайтай. 1300 метрийн гүнд интернет, утас ажилладаг. Аюулгүй байдлын үүднээс хэд хэдэн хоргодох байртай. Түүнд нь агааржуулалт, хүчилтөрөгч 24 цагийн туршид хангалттай. Тамхи татахыг бүрэн хориглодог. Бидний зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс хайрга асгах, замаа хайргаар хучих шинэ технологийг нэвтрүүлэхээр зэхэж байна. Энэ бол тоосжилтоос ажилчдаа сэргийлэх юм гэж тэрбээр нэмж тайлбарлалаа.

Далд уурхай руу буухад чихэнд даралт мэдрэглэж байв. Харин дор агааржуулалт үнэхээр сайн байлаа гэж твиттерч Баттулга сэтгэгдлээсээ хуваалцав.

Далд уурхайд том оврын тэрэг барих эмэгтэй жолооч нар цөөнгүй. Тэдний нэг.

ЮНДЭНДОРЖ ГЭЖ ТӨМРИЙН ДАРХАН БИЙ

 
 
 

Комацу машиныг 10 дахин багасгаж хийснээ ОТ компанид дурсгасан. Түүнээс хэн ч хүсээгүй. Тэр өөрөө л санаачилж хийсэн байсан. Мөн энэ "төмөр" уурхайчинг тэр бүтээсэн гэж Санждорж инженер дуулгасан. Маш их гарын дүйтэй хүн дээ гэж онцолсон.

СПОРТООР ӨГЛӨӨ 04 ЦАГААС ШӨНИЙН 22.00 ЦАГ ХҮРТЭЛ ХИЧЭЭЛЛЭНЭ

 

Сагсны 4, гарбөмбөгийн 2 талбайтай, дээр нь жим хийх, бялдаржуулах 2 танхимд залуучууд өглөөний 04.00 цагаас оройны 10 цаг хүртэл хичээллэдэг гэж Ишдаваа багш хэллээ. Биднийг очиход 22.30 болж байсан бөгөөд, багш, ажилтанууд нь цэвэрлэгээгээ хийгээд тарах гэж байлаа. -Нэг дор 150 хүн хичээллэх боломжтой, зөвхөн бялдаржуулахад.Бялдаржуулахад заавал мэргэжлийн багш шаардагддаг гэсэн утгаар нь бид зөвлөдөг, заадаг. Сагс, гар бөмбөг бол өөр гэж тэрбээр тайлбарлаа.

Ирэх онд Оюутолгойд хотхонд дахин Хөлбөмбөгийн хоёр талбай, дээр нь Кинотеатрт баригдахаар төлөвлөгөөнд тусгагдсаныг Хатанаа бидэнд дуулгалаа.

ХАНБОГД СУМЫН ХОЁР ИРГЭНИЙ НЭГ НЬ ОЮУТОЛГОЙД АЖИЛЛАДАГ

 
 

Ханбогд сумын засаг дарга Эрдэнэжаргал; - Ханбогд сум 7000 иргэнтэй. Тэдний тал хувь нь Оюутолгойд аж, амьдралаа холбосон. Манай сум 5 багтай. Цагаан хад бол манай нэг баг. 14000 жолооч түүгээр дайрдаг. Эрүүл мэндийн болон бусад асуудал байнга үүсдэг. Өдөртөө 40,000 хүн холхиж байдаг сум болсон гэж онцолсон. - Оюутолгой, Сумын Захиргаа, орон нутгийн малчдын хооронд 3 талын харилцан ойлголцлын санамж бичигт энэ жил гарын үсэг зурлаа. Олон улсын омбудсмэн ирж энэ санамж бичигт гарын үсэг зурахад нөлөөлсөн. Оюутолгой бол дэлхийн 17 банкнаас зээл авсан. Түүндээ орон нутгийн уугуул иргэдийн соёл, зан үйл, амьдрал ахуйд хортойгоор нөлөөлж болохгүй гэдэг заалтанд гарын үсэг зурж зээл авсныг олон улсын шинжээч, бие даасан омбудсмэн бидэнд ойлгуулсан. Энэ шахалтыг ч Оюутолгойд үзүүлсэн. Түүний үр дүнд Оюутолгой компани орон нутгийн малчдыг дэмжиж, хөрөнгө оруулах санамжинд гарын үсэг зурлаа гэж ИТХ-ын дарга Занабазар уулзалтын төгсгөлд дурдлаа.

Ийнхүү Оюутолгойгоор хоёр хоног томилолтоор ажилласан тухайгаа товч хүргэлээ. 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монголчууд:Хот байгуулахгүй зөөврөөр амьдарвал Монголд юу үлдэхгүй эвдэрч сүйрсэн газар үлдэнэ. Гэр бүл салалт маш ихсэж байгаа. Яаралтай хот байгуулах шаард**** тавих хэрэгтэй.Эс тэгвээс наад гадаадын луйварчидаа хөөж явуулах хэрэгтэй. 2019-05-14
монголчууд:2 давхар 2 жижигхэн байшин барьчихаад дэндүү их сурталчилгаа хийжээ. Монголчуудыг мал мэтээр хуурах ажлыг байнга хийх юм. Оюутолгойд дагавар үйлдвэрүүд, орон сууцны хороололууд,бусад хүмүүс ажиллах ажлын байр, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, эмнэлэг,орон нутгийн засаг захиргааны байгуул****,соёл урлагын байгуул****,ахуй үйлчилгээний байгуул**** гэх мэт маш олон зүйлийг байгуулж хот болгож хөгжүүлэх хэрэгтэй. Онгоцоор зөөлгөөд, бэлэн цагийн хоол идээд, 4 лааз пивоор норомдуулаад хөтөлгөөтэй мал мэт амьдарсаар Монголын баялагыг барж дуусгаад үлдэж болохгүй. Монголын төр засаг үүнд анхаарлаа хандуулах цаг болжээ. Монголчууд гадныхны боол биш шүү, Бид хөтлүүлээд явдаг адгуус биш шүү 2019-05-14
Зочин:Уурхай дагаж хот бариад буруу гэдгийг Оросийн олон жишээнээс харж болно. Өнөөдөр хот байгуулж болно гэвч уурхайн нөөц хязгаартай, дуусаад ажлын байр байхгүй болоход говьд амьдрах хүн үгүй учраас хаягдсан хот болох магадлал өндөр. 2019-05-14
Hishgee:Эрдэнэт шиг хот байгуулагдах ёстой л баймаар 2019-05-14
Zochin:Яг л Оюу толгойд нь очсон юм шиг маш сонирхолтой бичсэн байна. Баярлалаа өөрийн нүдээр харсан юм шиг санагдлаа. Энэ сайхан залууст ажлын өндөр амжилт хүсье! 2019-05-14
Зочин:Маш сайхан нийтлэл болсон байна. Очсон юм шиг л бүрэн мэдээлэл авч болохоор байна. 2019-05-14
Зочин :Монголчуудаа хот барихыг оюу толгой шийдэхгү э.энэ асуудлыг монгол улсын төр засаг шийдэж зохион байгуулах ёстой гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вээ. 2019-05-14
Zochin:Hot tuluvlultiig Mongol ulsiin zasgiin gazar shiidne. Hotiin status chin uur shuu dee. Hot gedeg status chin zugeer heden barilga, uilchilbeenii gazruud, AAN baiguul**** baiguulaad u****hdug zuil bish l bailtai. Buhel buten ded butets olon jiliin tuluvluguu, tsaashid urgujih esen buh zuilsiig tootsoolj bj hot bii bolno. Teriig hen hiih yostoi gej? Huviin hevshil uu? Tur uu? Bodoh l asuudal.... yaj ch oilguulah geed oilgohgui muihraar setgeh yumdaa humuus... 2019-05-14
Зочин:Хот хот хот гээл бх юм. Ханбогд сум дэргэд нь байгаа биз дээ. Ханбогдоо хот болгож болно шд 2019-05-14
zochin:heden sendvichin baisin uur yu baigaan. 2019-05-14
hha:yag ajilchidtai ni tulj yariltsaj uzev uu. naad sanjdorj guai chin yu ch meddeggui zugeer hunii amaar budaa iddeg parazit uvgun shde. oyu tolgoin hevlel medeelliin ajiltnuud ni ch bas krugozorgui garuud neg l ijil yumnuud end tendgui setgegdleer bichij yavahiin. ichij amidar lda ta nar 2019-05-14
Одончимэг:Газар доор байгууламж үнэхээр агуу юм аа. Бид хэний нуруун дээр зайдалж хөрөнгө татчихаад хэний эсрэг дайралт хийгээд байгаагаа ойлгохсон доо. Ийм далд уурхайд ингэж хөдөлмөрлөж бүтээн байгуулж байгааг бодитоор нь үнэлмээр юм даа. Бахархаж байна. Уурхайд зочилсон бүрэлдэхүүн үнэхээр сайн сурвалжилжээ. Баярлалаа. 2019-05-14
battulga:setguulch tanid handaj helhed heterhii neg taliig barisan surwalj**** baina ta gereet companii neg ajilchingaas tsalin ar amidral ymar baina gej asuugaad undsen companiin neg ajiltnaas bas asuugaad neg haritsuulaad uzeerei ylgawarlan gaduurhal gadaad mongoliin ylgaag ta tendees olj harna. Erdenet hanbogd hoeriig haritsuulaad neg bodood uzeerei 2019-05-14
Зочин :Оюу толгойгоос хэдэн зоос аваад нийтлэл захиалгаар бичжээ 2019-05-14
иргэн:ОЮУТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МАШ ЯАРАЛТАЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ, РИО ТИНТОГИЙН БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУ-Н ХУУЛЬ ДҮРМИЙГ зөрчиж бна.... ТЭД МАНАЙ БАЯЛАГИЙГ /АЛТ, МӨНГӨ, ЗЭС, МОЛИБДЕНИ, БУСАД ДАГАЛДАХ МИКРО ЭЛЕМЕНТҮҮД ЗЭРЭГ/ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ШУУД ГАРГАЖ МАШ ИХ АШИГ ОЛЖ БГАА БӨГӨӨД УЛС ОРНЫГ ӨРӨНД ОРУУЛАХ ӨӨРСДӨӨ АСАР ИХ АШИГ ОЛОХ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ МУУ ГЭРЭЭГ С.БАЯР, САЙХАН БИЛЭГ, БАЯРЦОГТ НАРТ ХАХУУЛЬ ӨГЧ БАЙГУУЛСАН. ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД АЛИВАА ГЭРЭЭ НЬ АВИЛГЫН ЗӨРЧЛИЙГ АГУУЛСАН НЬ НОТЛОГДВОЛ ШУУД ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО ГДГИЙГ МАШ ТОДОРХОЙ ЗААСАН БДГ... ИЙМЭЭС ШҮҮХ, ПРОКУРОРЫН, АТГ№ЫН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН УДИРДЛАГУУД БЭЛЭН НОТЛОГДСОН АВИЛГЫН ХЭРГҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ШЙДЭЖ ОТ-Н ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ.......... ЭНЭ АЖИЛ ХҮЛЭЭГДЭЖ БНА......... 2019-05-15
иргэн:ОЮУТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МАШ ЯАРАЛТАЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ, РИО ТИНТОГИЙН БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУ-Н ХУУЛЬ ДҮРМИЙГ зөрчиж бна.... ТЭД МАНАЙ БАЯЛАГИЙГ /АЛТ, МӨНГӨ, ЗЭС, МОЛИБДЕНИ, БУСАД ДАГАЛДАХ МИКРО ЭЛЕМЕНТҮҮД ЗЭРЭГ/ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ШУУД ГАРГАЖ МАШ ИХ АШИГ ОЛЖ БГАА БӨГӨӨД УЛС ОРНЫГ ӨРӨНД ОРУУЛАХ ӨӨРСДӨӨ АСАР ИХ АШИГ ОЛОХ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ МУУ ГЭРЭЭГ С.БАЯР, САЙХАН БИЛЭГ, БАЯРЦОГТ НАРТ ХАХУУЛЬ ӨГЧ БАЙГУУЛСАН. ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД АЛИВАА ГЭРЭЭ НЬ АВИЛГЫН ЗӨРЧЛИЙГ АГУУЛСАН НЬ НОТЛОГДВОЛ ШУУД ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО ГДГИЙГ МАШ ТОДОРХОЙ ЗААСАН БДГ... ИЙМЭЭС ШҮҮХ, ПРОКУРОРЫН, АТГ№ЫН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН УДИРДЛАГУУД БЭЛЭН НОТЛОГДСОН АВИЛГЫН ХЭРГҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ШЙДЭЖ ОТ-Н ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ.......... ЭНЭ АЖИЛ ХҮЛЭЭГДЭЖ БНА......... 2019-05-15
ХУУЛЬЧ:БАЯР, БАЯРЦОГТ НАРЫН ХАХУУЛЬ АВСАН, РИО ТИНТОГИЙН СҮЛЖЭЭНЭЭС ГАРАЛТАЙ МӨНГӨӨР ХӨРӨНГӨЖИЖ ДАНС НЭЭСЭН НЬ НЭГЭНТ НОТЛОГДСОН. БҮХ БАРИМТУУД : АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ШВЕЙЦАРИЙН БАНК БУСАД ОФФШОРЫН ДАНСУУДААР НОТЛОГДОЖ ИЛЧЛЭГДСЭН ШҮҮ ДЭЭ....... ОДОО ГАНЦХАН ЯАРАЛТАЙ ШИЙДЭЖ ОТ-Н ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ Л ҮЛДЭЭД БНА........ ИНГЭСНЭЭР МОНГОЛЧУУД БАЯЛАГТАЙГАА ҮЛДЭЖ АШИГТАЙ ГЭРЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛНО....... 3 ХАН САЯ ХҮН АРАБЫН ОРНУУДЫН ИРГЭД ШИГ АМЬДРАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ, ХАРИН МАНАНГИЙН ЛУВАРЧДЫГ ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ 2019-05-15
бид:Хот босгох л хэрэгтэй. Ер нь бидэнд ашиг өгдөггүй, баялагийг дээрэмддэг газрыг шууд болиулаасай. 2019-05-15
monhol:Hot baiguulah heregtei. Tur Zasag Oyutolgoitoi hamtrah zuvshiltsuld hureh heregtei. Nuuts mud duusahgui. Ajilchdiin ger bulii amidral, govid neg hotiin hugjil uls orond c****al bn 2019-05-18
battulga:neg zuil helhed huuhded chiher atguulaad duguig n hulgailahtai adil xaragdaad bn . neg l ih innesen az jargaltai garsan humuus bn shuud xelxed yaag hugatsaa n duusaad xaagdwal 2 dawhar sonson sendwich baiguulamj heden deeguur tog tsalin awj bsn tsoohon heden hun l hotsrono doo arai ooroor xaraachee ta nuhud 2019-05-19
alsiin xaraatai baihiisan:huurhii doo baylag alt n duuslaa ta nariig 1 nvdere ch xarahgui nere shuu ivenhoy maionez rio tento afrika ulsiig ymar bolgoloo odoo almazgui usgui olsgolon humuus l uldsen bgz ziwuun **** daa 2019-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АВАРГУУДЫН ЛИГТ АЛЬ БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?