ГЕНСЕК АМАРБАЯСГАЛАН ИРЭХ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХЫГ САНААРХАЖ БАЙНА

2019-05-15  

Хотын ИТХ-ын төлөөлөгч, эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан тойргоо өөрөө сонгож байна. Ард иргэдэд амласнаа умартсан, 60 тэрбум, ЖДҮ-д намаараа "идэгдсэн" энэ намд сонгогчдын итгэх итгэл улам доошилсоор. Түүний үед МАН-ын рейтинг шалан дээр унасан. Гэвч тэр дэвшихийг, төрийн түшээ болохыг мөрөөдөж байна. Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд УИХ-д дэвших шиг амархан зүйл одоохондоо түүнд үгүй. Гэвч хаанаас вэ? гэдэг асуудал болжээ. Сонголт 2016 оныхоос өөрөөр эргэх хандлагатай болсон. Дэвших хялбар ч, сонгогдоход хүнд болжээ, энэ цаг үе. Нийслэл хот зэрэг хүн ам төвлөрсөн, мэдээлэл сайтай тойргоос УИХ-д сонгогдоход амаргүй болсон гэх судалгааг мэдэрчээ. Тэр үе үеийн генсекийн адил өөртөө хамгийн тохиромжтой, ээлтэй тойргийг сонгосон байна. Тэр нь ганц тойрогтой Говь-Алтай аймаг. Тиймээс намаараа дамжуулан аймгийн залуусыг нэгтгэн, "Төрөлх Алтай" ТББ-ийг байгуулан, аймаг бүрт салбараа нээж, залуусыг томилсон тухай өмнө нь Control.mn мэдээлж байсан.

Тэгвэл дараагийн алхамдаа тэрбээр шилжсэн байна. Тэр нь Говь-Алтай аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Раднаасэдийг "шахах" ажиллагааг МАН-ын дарга Амарбаясгалан эхлүүлсэн мэдээлэл дуулдаж эхэллээ. Нам доторх өрсөлдөгч бол нэгдүгээр өрсөлдөгч гэж ямагт тооцогддог. Тиймээс гол өрсөлдөгчөө намнах ажиллагаанд Амарбаясгалан шилжлээ гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Амарбаясгалангийн хувьд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийдэг давуу талтай. Түүний зэрэгцээ өөрийн хэвлэлийн төлөөлөгч Амарбаярыг Эрдэнэс ТТ-н хэвлэлийн албаны даргаар томилуулсан. Тэр нь олон хэвлэлтэй гэрээ байгуулж, мөнгө төгрөгөө байршуулсан. Тиймээс Амарбаясгаланд хангалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүнд үйлчлэх сэтгүүлчид бий. Раднаасэдийг муухай харагдуулах нүүдлийг хэвлэлээр нүдэх болсон нь буцах мөртэй, буух эзэнтэй гэж харж болно гэж Раднаасэдийн ойрын эх сурвалж мэдээлж байна. Ингэхэд, Амарбаясгалан гэж хэн бэ? Гэдгийг судалж үзэхэд гэмгүй бололтой.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ор үндэсгүй мэдээлэл Амарбаясгалан БЗД 2020 онд нэр дэвшинэ 2019-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?