ТАВАНТОЛГОЙ, ЦАГААН ХАДАНД “ЭСЭРГҮҮЦЛИЙН ЦУВАА” БОЛЛОО

2019-05-15  

Тавантолгой-Гашуун сухайтын замд 230 км уртын тээвэрт 1 тонн / км -т 70 юань, харин  25 км богинын тээврийн үнэ 1 тонн/км –т  160  юань буюу хэт зөрүүтэй байдал бий болсон ба 2019.05.03-ний өдрөөс уртын тээврийн хөлс тонн/км нь 70 -60 юань болж эрс унасан нөхцөл байдал үүссэн. Хятадын худалдан авагч талаас уртын тээврийн хөлсийг ийнхүү огцом бууруулсан нь тээвэрлэгч компаниудыг алдагдалд оруулахаас гадна жолооч нарын ажлын байр, цалингийн баталгаа алдагдах нөхцөлд хүргэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Баянзам тээвэрчдийн холбоо, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс хамтран “ЭСЭРГҮҮЦЛИЙН ЦУВАА” арга хэмжээг зохион байгуулж, Цагаан хад, Гашуун сухайт боомт, Тавантолгой уурхай орчимд  хоёр чиглэлд 20 орчим тээврийн хэрэгсэл жагслаа.

- Зохион байгуулагчдын зүгээс Тавантолгой – Гашуун сухайт нүүрс тээвэрт оролцож буй үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компаниудын тээврийн хөлсийг цөөн гэрээт Хятад компаниуд зориудаар унагааж байгааг зогсоох арга хэмжээг авах.

-  Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2019.05.18 ний өдрийн дотор зохион байгуулах.

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Автотээврийн тухай хуулийн 6-р зүйлийн  6.1.7 дахь заалтад “Тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлах” тухай нэмэлт өөрчлөлт оруулсан. 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Автотээврийн жишиг тарифыг шинэчлэн батлах тухай” Зам, Тээврийн Сайдын 162 тоот тушаал гарч, 1 дүгээр хавсралтад 100 километрээс дээш зайд тээвэрлэлт гүйцэтгэхэд 1 тонн/километрийн үнэлгээг 216.56 төгрөг байхаар тусгасан боловч өнөөдрийн 1 тонн нүүрс тээвэрлэх хөлс болох 70 юань нь одоогийн ханшаар 1 тонн/километрийн үнэлгээ 119.61 төгрөг болж байгаа нь жишиг тарифын хамгийн доод үнийн 50% байна.

Иймд Хятадын нүүрс худалдан авагч талуудаас тээврийн энэ хөлсийг тогтоохдоо МУ-ын зохих хууль журмыг мөрдүүлэх. ЭТТ компанийн зүгээс нүүрсний гэрээг дахин шинэчилж, тээврийн үнэ хөлсний жишиг үнэ мөрдүүлэх талаар хуулийн заалтыг оруулах гэсэн шаардлагуудыг тавьж байгаа юм байна.

Зохион байгуулагчид цаашид энэ шаардлагадаа хариу автал шаталсан арга хэмжээ авч тэмцэхээ энэхүү “ЭСЭРГҮҮЦЛИЙН ЦУВАА” арга  хэмжээгээр илэрхийлж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?