Д.САРАНТУЯА: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ БОЛ ОЛИГАРХИЙГ ДЭМЖСЭН ХУУЛЬ. ЭНЭ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ

2019-05-16  

ТМ телевизийн "Комментатор форум" нэвтрүүлэгт оролцохдоо ;- Татварын багц хуулийг би олонтаа судалсан. Энэ бол олигархийг хөхиүлэн дэмжиж, ердийн ААН-д илүү дарамт үүсгэсэн хууль. Энэ хуулийн олон нийтийн хэлэлцүүлэгт би оролцсон. Тэр үед үзүүлж, харуулж байсан хуулийн төслийн амин сүнс нь алга болсон байна. 6 тэрбумээс дээш орлого бүхий компанид 50 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг хуулиар олгосон. Ийм хэмжээний орлого олдог цөөн компани Монголд бий. Голдуу уул уурхайн бизнес эрхлэгчид. Эдний сонирхол, захиалга энэ татварын хуулинд туссан байна. Ингэж хардах бас нэгэн үндэслэл бий. 

Уул уурхайн компанийн орлогыг бүрэн дүүрэн тооцохыг бүрхэгдүүлсэн заалт оруулж, дээр нь нэмж, уул уурхайн компаниудын зардлын задаргааг нарийвчилж, өсгөх боломжийг энэ хуулинд зүйлчилж өгсөн. Тэгснээрээ, татварын энэхүү багц хууль нь гадаадын эдийн засгийн алуурчдын захиалгат хууль юм гэж татварын мэргэжилтэн, Татвараар дүн шинжилгээ хийгч ТББ-ийн зүтгэлтэн, эдийн засагч Сарантуяа онцолсон.

Та дэлгэрэнгүй мэдээллийг дараах нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. https://www.youtube.com/watch?v=K-VJDT74WZo

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?