БОСЧ, СУУХАА ХҮРТЭЛ ХУУЛЬЧИЛЖ БАЙХААР ТАРВАЛ ЯАСАН ЮМ БЭ?

2019-05-17  

Дэгийн тухай хуульд өнгөрсөн аравдугаар сард өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг болов. Энэхүү төхөөрөмжид 600 гаруй сая төгрөг төсөвлөн, гишүүдийн ширээ болгон дээр суурилуулсан байдаг.  Ингэхдээ УИХ-ын гишүүний сахилга бат, хариуцлагыг сайжруулна хэмээн хуулийн төсөлдөө заасан. Гэвч хаврын чуулганы хүрээнд сайжирсан зүйлгүй, гишүүд нь хуралдаанаа тасалсан хэвээрээ л байна.  Өчигдөр гэхэд чуулганы хуралдаан дөнгөж 60 гаруй хувийн ирцтэй л эхэлсэн.

Ийнхүү парламентын гишүүд нь засарсан зүйлгүй байтал дахин өөрсдөдөө зориулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Содбаатар, Н.Мөнхзаяа нар УИХ-ын даргад өргөн барилаа. Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж батлахаар тусгажээ.

Гэхдээ энэ удаагийн хуулийн төсөл нэлээд инээдтэй.  Тодруулбал,  “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” гэсэн заалт төсөлд суулгаж өгсөн байгаа юм.  Тэгэхээр тэд үг хэлэх дараалалд зогсч байгаад нэг нэгээрээ индэрт гарах нь. Ингэж парламентынхаа  нэр хүндийг улам л унагаж байна. Энэ парламентад өөрсдийгөө босч, суухыг хуульчлахаас илүү хэлэлцэх чухал асуудал байхгүй юм байх даа.

Уг нь улс орны өмнө тулгамдсан асуудал олон байна.  АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлт зэргээс эхлээд эдийн засаг нийгмийн салбар руу чиглэсэн олон асуудал парламент дээр гацсан хүлээгдэж байна.  Тэр бүхнийг шуурхай  шийдэхгүй атлаа ийм жижиг асуудлаар өөрсдөдөө зориулсан хууль баталж, парламентын танхимаа юу ч биш болгож яаж чадаж байна аа.

Саяхныг хүртэл парламентыг тараах уриалга нэлээд өндөрт яригдаж байсан.  Өөрсдийгөө босч суухыг хүртэл хуульчилж суухаар тарчихмаар юм даа яршиг.

…УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
МЯНГАН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ, НЭГ ХҮСЛИЙГ ТЭВЧИХИЙН АЛЬ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ.... САМСАРА /кино тэмдэглэл/
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
ХЭТ ХОЛЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ДЭЛХИЙН 3 УДААГИЙН АВАРГА Б.БУДЖАРГАЛ ШИНЭ РЕКОРД ТОГТООХООР АНУ-ыг ЗОРЬЛОО
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АВТОМАШИН ТЭГШ СОНДГОЙГООР ЗОРЧИНО
Х.УЯНГА( Тоймч): 33&32-ЫН БҮЛГИЙН ХАГАРАЛ "СЭДЭРЧ" МЭДЭХ НЬ
С.ХАЛИУНАА( Хуульчдын холбооны НБД): ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ БОЛГОСОН ТӨСӨЛД ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХТОЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч ЗОХИЦУУЛАЛТ ОРЖ ИРЭЭГҮЙ
Х.БАТТУЛГА( Ерөнхийлөгч):МИНИЙ САНАЛЫГ ТӨСӨЛДӨӨ ЭНЭ ЧИГЭЭР НЬ ОРУУЛ
БАН ГҮ МИН( НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга): АГААРЫН БОХИРДОЛ ХҮН ТӨРӨЛХТӨНД АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ДИПЛОМАТУУД ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН КОНТРБАНД ХИЙЛЭЭ
МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?