НАМЭХ-НЫ СОНГУУЛЬТ АЖИЛТАН ЭМЭГТЭЙЧҮҮД БНСУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

2019-05-17  

Хоёр жилийн өмнө НАМЭХ, БНСУ-ын “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, өнгөрсөн оны 05 дугаар сард салбар зөвлөлөө Монголд байгуулан, анхны төслөө хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаагаар ахлуулсан НАМЭХ-ны 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн сонгуульт ажилтнууд “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар тус улсад таван хоногийн айлчлал хийж байна.

БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар байгуулагдсан “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь дэлхийн 10 гаруй улсад салбар нэгжтэй. “Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс орон жаргалтай, улс орон жаргалтай бол даян дэлхий жаргалтай” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага. Тус байгууллага бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, сул дорой эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажлын байртай болгох зэрэг чиглэлээр аз жаргалтай ээж, гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг.

Айлчлалын хүрээнд эмэгтэйчүүд сургалтад хамрагдаж, ажлын туршлага солилцох, бизнес танилцах аялал хийх, үндсэн чиг үүргийнхээ дагуу зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд туслах сайн үйлсийн худалдаа зохион байгууллаа.

 

 

 

НАМЭХолбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?