ЭДВАРД ЛУТВАК : МОНГОЛЧУУД ДОТРОО ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙЖ ЧАДВАЛ ТУСГААР ТОГТНОЛОО ХАМГААЛЖ ЧАДНА, ҮГҮЙ БОЛ...

2019-05-17  

Би Монгол улсыг дэлхий дахины стратегийн нийслэл гэж үнэлдэг. Монгол улс Чингис хааны үеэс л даян дэлхийд анх удаа бусад улс үндэстэнийг хүндэтгэн зөвшөөрөх, бүх шашиныг ижил тэгшид үзэж, ялгаварлалгүй хөгжүүлсэн. Өнөөдөр tolerance гэж дэлхий нийтээр ярьж буй тэр үзлийг Чингис хаан аль 13-р зуунд нэвтрүүлсэн түүхтэй. Тиймээс би Монгол улсыг дэлхийн стратегийн төв гэж бардам хэлж байна. Тиймээс Монгол улсад хөл тавихыг эртнээс мөрөөдөж байсан. Өнөөдөр миний хүсэл биеллээ оллоо. Би бол стратеги судлагч. Мэргэжлийнхээ онцлогоос харах юм бол, Монгол улс дэлхийн стратегийн хувьд маш чухал улсын нэг. Тэнцвэр хадгалагч гэж ч зүйрлэж болно. Орос, Хятад гэсэн хүчирхэг хоёр хөршийн дунд оршдог. Танайтай ижил газар зүйн нөхцөлтэй улс дэлхийд цөөнгүй. Сингапур улс үүний жишээ. Малайз, Индонезийн дунд оршино. Европ тивд Люксенбург улс байна. Франц, Германы дунд оршдог. Арабын ертөнцөд Израйл гэхчилэн нэрлэж болно. Ялгаа нь өндөр хөгжилтэй. Гэхдээ хөгжлөөс нь үл хамааран ийм жижиг улсын тусгаар тогтнолыг хамгаалах сонирхол дэлхийн олон оронд бий. Монгол улс бол энэ талаараа дэлхийн анхааралд өртдөг. Судлаач хүний хувьд хэлэхэд, тусгаар тогтнолоо хамгаалах нь тухайн улс орны ард иргэдээс нэн түрүүнд хамаарна. Үндэстнээ гэх төрийн бодлого чухал. Ард иргэд нь дотроо хагаралгүй, нэгдмэл байх нь чухал. Тэр тохиолдолд олон улсын байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын дэмжлэгийг авч чадна. Ингэж стратеги судлаач Эдвард Лутвак монголчуудад хандан хэлэхдээ онцоллоо. Түүний туурвисан "Хятадын стратеги" номыг Монголд хэвлэсний (монгол хэлээр орчуулан) нээлтийн ажиллагаанд оролцохдоо тэр энэ үгийг хэлсэн билээ.

Энэхүү номыг Бунцогтоо монгол хэлнээ хөрвүүлэн, Мирай хэвлэлийн газарт хэвлэсэн байна.

 
 
Тэр номондоо Хятадын өнөөгийн удирдагч Си Жиньпинг ЗХУ-ыг задалсан Горбачёвтай зүйрлэн бичсэн нь анхаарал татлаа.
 
 
 
 
 
 
Ц.ХИШГЭЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?