МОНГОЛЫН ӨВ, СОЁЛЫГ ОЛОН УЛСАД ТҮГЭЭЖ БУЙ “THE HU” ХАМТЛАГИЙНХНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-05-17  
OTGO1868

Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл хумигдмал байсан талаар дурсаж, тухайн үедээ хамтран амьд хөгжмийн тоглолт зохион байгуулсан нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, амьд хөгжмийг мэдрэх зэрэг шинэлэг зүйл авчирч байсан талаараа дурсан ярьцгаав.

Харин продюсер Б.Дашдондог “THE HU” хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан бөгөөд хамтлагийг хөгжмийн зах зээлд гаргаж ирэхийн тулд олон жилийн турш судалгаа хийсэн байна. Одоогоор 9 дуутай “Гэрэг” нэртэй анхны цомгоо энэ онд гаргахаар төлөвлөж, эхний хоёр дуу цацагдсан нь “Yu ve yu ve yu”, “Чонон сүлд” юм. Эдгээр дуу нь жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчдэд хүрчээ.

Одоогоор “Чонон сүлд” дуу нь Billboard-ын “Хард рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болсон бол “Yu ve yu ve yu” бүтээл нь мөн Billboard-д эхний 10-т багтсан юм.

“Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ.

Эдгээр амжилт нь Монголыг дэлхий дахинаа сурталчилж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархан баяр хүргэж, нэр алдарт хүрсэн ч түүндээ эрдэлгүйгээр хамтлагаа байнга тордож, эв нэгдлээ эрхэмлэх хэрэгтэй хэмээн сануулсан юм.

Мөн хамтлагийн хувцас, хөгжмийн зэмсэг, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсож, санхүүжилтийн асуудлаар тогтож ярив. Тухайлбал, хамтлагийн гишүүдийн хэрэглэдэг хуур, цуур зэрэг зэмсэг нь нөөцгүй тул дахин бүтээх, хамтлагийн өвөрмөц шинж, урсгалыг илүү хурцлах хувцас загварын бүтээлийг хийлгэх, гадаад улсад аялан тогтлолтоор явах зэрэгт олон сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай болдог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд хамтлагийн гишүүдэд болон цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
МЯНГАН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ, НЭГ ХҮСЛИЙГ ТЭВЧИХИЙН АЛЬ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ.... САМСАРА /кино тэмдэглэл/
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
ХЭТ ХОЛЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ДЭЛХИЙН 3 УДААГИЙН АВАРГА Б.БУДЖАРГАЛ ШИНЭ РЕКОРД ТОГТООХООР АНУ-ыг ЗОРЬЛОО
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АВТОМАШИН ТЭГШ СОНДГОЙГООР ЗОРЧИНО
Х.УЯНГА( Тоймч): 33&32-ЫН БҮЛГИЙН ХАГАРАЛ "СЭДЭРЧ" МЭДЭХ НЬ
С.ХАЛИУНАА( Хуульчдын холбооны НБД): ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ БОЛГОСОН ТӨСӨЛД ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХТОЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч ЗОХИЦУУЛАЛТ ОРЖ ИРЭЭГҮЙ
Х.БАТТУЛГА( Ерөнхийлөгч):МИНИЙ САНАЛЫГ ТӨСӨЛДӨӨ ЭНЭ ЧИГЭЭР НЬ ОРУУЛ
БАН ГҮ МИН( НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга): АГААРЫН БОХИРДОЛ ХҮН ТӨРӨЛХТӨНД АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ДИПЛОМАТУУД ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН КОНТРБАНД ХИЙЛЭЭ
МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?