БАТХҮҮ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ НАС БАРСАН УУ?

2019-05-18  
УИХ, Засгийн газрын гишүүнээр олонтаа ажиллаж байсан, Монголын топ Аж Ахуйн нэг болох АПУ компанийн эзэн Гаваагийн Батхүү Төрийн ордонд тархиндаа хүнд гэмтэл авч, ихээхэн хэмжээний цус алдсан байдалтайгаар нас барсан нь нэгэнт ил болсон.
 
Түүний үхлийн шалтгааныг Цагдаагийн байгууллага шалгаж, хараахан эцэслэж тогтоогоогүй байна. Гэхдээ шатны уруу унасан гэдэг нь, дээд давхраас доод давхар руу (гонхоор) ниссэн байх магадлалтай гэдэг таамаглал давамгайлах болов. Өндрөөс ниссэн учраас тархиндаа хүнд гэмтэл авч, ихээхэн хэмжээний цус алдсан байна. Өөрөө энэ гонхоор доошоо унасан уу, хэн нэгэн түлхсэн үү? Гэдгийг камераар тогтоох боломжгүй тухай мэдээлж байна. Ордны гонхтой хэсэгт камер байрлуулаагүй тул хэрхэн доошоо "ниссэнийг" нь, хавь орчинд нь хэн хэн байсныг тогтоох боломжгүй болжээ. Мөн эмнэлгийн үйлчилгээ нэмэр болсонгүй. Одоогоор Цагдаагийн албаны шалгалт үргэлжилж буй тул цааш нь дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.
 
Одоогоор Засгийн газар, УИХ, АН, АПУ компаниас төрийн түшээгээр ажиллаж байсан Г.Батхүүг оршуулах ажлын хэсэг гарсан байна. Г.Батхүү нь хамгийн сүүлд 2012-2016 онд УИХ-д сонгогдон, Зам Тээврийн Яамны сайдаар давхар ажиллаж байсан бөгөөд, 2016 оны УИХ-ын сонгуульд Хан-УУл дүүргээс нэн дэвшин МАН-ын нэр дэвшигчид ялагдаж, улс төрөөс хөндийрсэн байсан. Харин 2019 оны 4-р сард АН-ын дэд даргаар томилогдож, улс төрд эргэж ирсэн. Тэрбээр нас барсан, 2019 оны 5-р сарын 17-ны Баасан гарагт эрүүл саруул, инээд хөөртэй явж, АН-ын "Шинэчлэлийн Аян"-ы нээлтэд оролцсоныг АН-ын гишүүд нотолж байна. Өмнөхөө бодвол, турсан байсныг тэд онцолсон. Ямар нэг өвчин зовлон, зовиурын тухай тэр огт ярихгүй байсан гэж мэдээллээ.
 

Талийгаач АН-ын үзэл баримтлалынг таниулах сургалт, сурталчилгааны Үндэсний 3-р аяны нээлтэд амьдралынхаа сүүлчийн өдрийг зориулсан байна. Мөн төрийн ордонд эцсийн амьсгалаа хураасан байна. Энэ бол АН-ын журмын нөхрийн камертаа буулгасан талаагаачийн хамгийн сүүлчийн фото зураг. Тэрбээр АН-ын журмын нөхөдтэйгээ мөр зэрэгцэн зогсож, АН-ын шинэчлэлийн аяныг эхлүүлсэн нам, төрийн зүтгэлтнээр мөнхөрлөө.

 
 
Ц.ХИШГЭЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
l:uul erdene shidtsiim bishuu 2019-05-18
УБ:Гүн эмгэнэл илэрхийлье! 2019-05-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?