БНХАУ-ЫН ДАРГА СИ ЖИ ЖИНЬ ПИНИЙГ ГОРБАЧЁВЫН ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙНА

2019-05-21  

АНУ-ын эрдэмтэн, хятад судлаач, " Хятадын стратеги" номын орчуулагч Буянцогтоогийн тодорхойлсноор ДЭЛХИЙН ШИЛДЭГ СТРАТЕГИЧ Эдвард Лутвакийн бичсэн номонд Си Жин Пинийг Оросын гүрэнт улсыг задалсан, социалист системийн төгсгөлд цэг хатгасан ЗХУ-ын удирдагч Горбачёвын хувь заяа хүлээж байна гэж бичжээ. Номын 102 -р хуудсанд; -СИ ЖИНЬПИНИЙ ГОРБАЧЁВЫН ДҮР: Энд тун хоржоонтой нэг логик бий. Уг Си Жинь Пин Горбачёвын удирдлага доорх Зөвлөлтийн гамшигт хувь заяаг давтахгүй гэсэндээ авилгын эсрэг хөдөлгөөнийг эхлүүлжээ. Горбачёвын анхны санаа улс нийгмээ бүхэлд нь шинэчлэх явдал байв. Гэвч эцсийн дүндээ тэрээр төр улсаа устгасан юм. Өнөөдөр Си Жинь Пин ч түүнтэй адилхан замаар явж байна. Си Жин Пинь Хятадын коммунист намыг шинэчлэхийг хүсэж байгаа ч, тэр замын төгсгөлд намынх нь сүйрэл өөдөөс нь угтаж байна. Яагаад сүйрдэг билээ? Авилгын эсрэг хөдөлгөөний улмаас намыг ажиллуулах" хөдөлгүүр" болсон тэр зүйл устаж үгүй болох аюултай тулгарч байгаа учраас тэр юм.

Мао Зэдүний үед намын идеологи буюу үзэл санаа тэрхүү " хөдөлгүүрийн" үүргийг гүйцэтгэж байв. Тэд улаан хамгаалагчдын армиа ашиглан коммунизмын идеологийг коммунист намынхаа" үндсэн татах хүч " болгож байв. Тэгтэл Дэн Сяопины үед тэрхүү идеологийн татах хүчний байр суурь суларч, " мөнгө" гэгч хүчин зүйл түүнийг орлон гэрч ирэв. Мэдээжийн хэрэг, түүнийг дагаад авилга газар авч, туйлдаа хүртэл цэцэглэсэн түүхтэй. Ингээд Си Жинь Пиний үе эхлэв. Тэрээр Коммунист Намаа аврахын тулд " Горбачёвын алдааг давтахгүйг " хичээж буй ч, үнэн хэрэгтээ Зөвлөлт Холбоот Улсын Коммунист нам, Зөвлөлт Улсыг бүхэлд нь аврахыг зорьсон ч, эцэстээ тэр бүхнээ сөнөөж дуусгасан Горбачёвтай яг адил замаар бэдэрч явна. Гэж бичжээ. Энэ юу гэсэн үг вэ? Эдвард Лутвакийн туурвисан " Хятадын стратеги" 4.0 номын нээлтэд; - Энэ юу гэсэн харьцуулалт вэ? Хятад улс задарна гэсэн үг үү? гэж миний бие түүнээс асуусан. - Би огт тэгэж бичээгүй. Эдвард Лутвакк хариулсан учраас номын энэхүү хэсгээс иш татлаа. Горбачёв , түүний өөрчлөн байгуулалт гэдгийг дурсахад, ЗХУ-ын задрал л зэрэгцэн буудаг. Тэгвэл Хятад улсыг задарна гэж хэдийгээр Эдвард хэлж байвч, Хятад улсын задралыг зөгнөжээ гэж ойлгогдож байна. Яагаад гэвэл? Хятад улс бол Коммунист нам дээр тогтдог. Эдвардын бичсэнээр " Си Жин Пинь өөрийн гараар Хятадын Коммунист Намыг доройтуулах ажлыг хийж байна" гэж дүгнэсэн нь ингэж бодоход хүргэлээ.

 

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
УНШИГЧ :Маш болхи муу орчуулгын ном байна лээ. Монгол хэлээ мэддэггүй хүмүүс ном орчуулахаа болимоор юм даа 2019-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?