УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТГ-ЫН АЖИЛТНУУД ӨӨРСДИЙГӨӨ ХЯНУУЛАХ ХҮСЭЛГҮЙ

2019-05-21  

Төрийн ордныг нэг хэсэг камержуулсан. Тэгвэл тэр бүх камерыг бүгдийг нь хураасныг талийгаач Батхүүгийн үйлдэл илчиллээ. Батхүү хэрхэн амьсгал хураасныг тогтоох боломж олдсонгүй. Өглөө нь С.Эрдэнэ болон намынхантайгаа цуг, амьсгал хураахын өмнөхөн Номтойбаяртай уулзаж байсан гэхээс өөр мэдээлэл үгүй. Намын нөхөд нь, гаднын нөлөө орсон байхыг үл үгүйсгэв. Гэр бүлийн гишүүд нь ч гэсэн Г.Батхүүгийн бие эрүүл саруул байсныг нотолж байна. Ийм нэг үйл явдал ордны харуул хамгаалалт хичнээн сул байгааг дэлгэв. Дээр нь УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн ТГ-ын удирдах ажилтнууд хэнтэй уулзсан, хэний өрөөнд хэн хэн орсон, хэнтэй, ямархуу байдалтай алхалж, гишгэлж байснаа нуух үүднээс бүх камерыг зогсоосон байна. Харин ганцхан газар камер ажиллуулж буй. Тэр нь сэтгүүлчдийн өрөөг хянаж байсан байна. Ордны дүрэмд захирагддаггүй ийм л гишүүдтэй болсныг талийгаач Г.БАТХҮҮ төрийн ордонд амьсгал хураахдаа илчлэн халилаа.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?