“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” КОМПАНИД ИЛЭРСЭН ЗАРИМ ЗӨРЧЛИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛНЭ

2019-05-23  

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн байна. Энэ талаар сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.

2016 онд компанийн бүтцийг өөрчилсөн нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж шалгалтын хэсэг үзсэн байна. Компанийн ерөнхий захирал нь нийгмийн асуудал,  Тэргүүн дэд захирал нь хүний нөөц, Хууль, эрх зүйн газрын дарга нь бүх үйл ажиллагааг хариуцдаг болсон нь компанийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзжээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байсан талаар сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийж, 103 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон байна. Хэдхэн аж ахуй нэгжтэй их хэмжээний үнийн дүнтэй гэрээ хийж урьдчилгаа олгосон, 1.2 тн зэсийн баяжмалыг “Монголиан коппер корпорейшн” компанид зарах, худалдах гэрээ байгуулж 55.8 сая ам.долларын гүйлгээ хийсэн. Ногдол ашиг шилжүүлэхдээ татвар төлөөгүй зөрчил илэрчээ.

Мөн 64 тэрбум төгрөгөөр байгуулсан эмнэлгээ хувийнкомпани руу шилжүүлсэн. Зэсийн баяжмалын сорьцыг хувийн компаниар тогтоолгодог, хоёр тэрбум гаруй төгрөгийн хандив, тусламж олгосон байна.

Түүнчлэн худалдан авалтын 2236 гэрээ байгуулснаас 1432-ыг нь шууд хийсэн, “Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг буруутай этгээдээр төлүүлнэ зэргийг сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдав.  Шалгалтын хэсэг мөн "Монголросцветмет" компанийг шалгаж 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг тогтоожээ.  

Гаргасан зөрчлүүдийг нь арилгах үүрэг өгч, тодорхой зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн байна.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?