БНСУ-ЫН КАТОЛИК КУАНДУН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ГЭГЭЭН МАРИАГИЙН ЭМНЭЛЭГТ МОНГОЛЫН ЭМЧ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

2019-05-23  
Зургийн тайлбар: Инчёоны Кунданы эмнэлгийн тасгийн эрхлэгч доктор профессор Хуун-Бум Ли маргааш Улаанбаатарт болох үзэсгэлэнгийн үеэр үзлэг хийж зөвлөлгөө өгөх юм. Тэрээр тав хоногийн өмнө эмнэлгийн гүйцэтгэх захирал Пак Сун Хууны хамт Инчёон дахь өөрийн эмнэлэгтээ монголын үйлчлүүлэгчдийг хүлээн авч эмнэлгээ танилцуулжээ. 
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
 
2019 оны 6 сараас эхлэн БНСУ-д эрүүл мэндийн мэргэжлээр сургалтад хамрагдах монгол эмч нарыг дэмжинэ гэсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Улаанбаатар хот болон БНСУ-н Инчон хотын захиргаа, эрүүл мэндийн салбарын удирдлагууд маргааш Мишээл экспо төвд болох эрүүл мэндийн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр гарын үсэг зурах гэж байна.  

Инчеон хот дахь Католик Куандун их сургуулийн олон улсын Гэгээн Мариагийн эмнэлэг Монголын эмч нарын сургалтыг хариуцах институт болж сонгогдсон байна. БНСУ-ын Католик Куандун их сургуулийн олон улсын Гэгээн Мариагийн эмнэлэг нь Инчеоны олон улсын нисэх буудлаас хамгийн ойрхон эмнэлэг юм.

2014 оны 2-р сард нээгдсэн БНСУ-ын Католик Куандун их сургуулийн олон улсын Гэгээн Мариагийн эмнэлэг нь Инчеон дахь хамгийн залуу эмнэлэг бөгөөд хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмж болон чадварлаг эмнэлгийн ажилтнуудтай. Мөн эмнэлэг нь 1000 орчим ортой бөгөөд 26 эрүүл мэндийн сэдэв, 36 нарийвчилсан талбар, 17 мэргэжлийн тусламжийн төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн жилүүдэд ухаалаг гар утсаар өвчтөн эмнэлэгт захиалга хийх, шинжилгээний үр дүнгээ шалгах, эмнэлгийн зардлыг утсаар шууд эмнэлэгт компьютержсон системд оруулах зэргээр дотоод системдээ ухаалаг гар утсыг нэвтрүүлэхэд асар их хичээл зүтгэл гарган ажиллаж амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Манай эмнэлэг дээр хорин монгол эмч нар 6 сараас эхлэн 4 удаа, 5,5-аараа тав таваараа сургалтад хамрагдахаар болоод байгаа билээ.

БНСУ-ын Католик Куандун их сургуулийн олон улсын Гэгээн Мариагийн эмнэлэг нь зөвхөн өөрийн тоног төхөөрөмжийн чадлаараа төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээний цогц системээрээ орон нутгийн оршин суугчдын дунд алдартай эмнэлэг юм. Энэ эмнэлэг нь БНСУ-ын ын Эрүүл мэндийн даатгалын хяналт-шинжилгээ, үйлчилгээний газар (Засгийн газар) явуулсан ходоодны хорт хавдар, хөхний хорт хавдар, уушигны хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, уушгины хатгалгааний үр дүнгээрээ БНСУ-даа хамгийн өндөр оноо авсан байна. Өнгөрсөн жил БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын өвчтөний үнэлгээг ерөнхийд нь дүгнэхэд энэ эмнэлэг нь дөрөвдүгээрт жагсжээ.

БНСУ-ын Католик Куандун их сургуулийн олон улсын Гэгээн Мариагийн эмнэлэг нь сайн дурын ажилчдын корпус, ажиллагсдын буяны үйл ажиллагаа, гадаадын эмнэлгийн корпусын сайн дурын ажилтнууд зэрэг төрөл бүрийн эрүүл мэндийн үйлчилгээгээр дамжуулан эрүүл амьдралыг бэлэглэж байна Ялангуяа өнгөрсөн жил Вьетнам-н Тайбэйд 1100 орон нутгийн иргэдэд гадаад эмчилгээний үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн дэвшилтэт үйлчилгээг хүргэсэн байна.

Үүний зэрэгцээ, БНСУ-ын Католик Куандун их сургуулийн олон улсын Гэгээн Мариагийн эмнэлэг нь гадаадын өвчтнүүдэд зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Ажилтнууд англи, хятад, орос зэрэг гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд эрүүл мэндийн үзлэгээс эхлээд нисэх буудалаас явах хүртэл нь тусалдаг. Хаалганаас хаалга гэх цогц  үйлчилгээг үзүүлдэг аж.

Бид мөн үзлэг шалгалтын журмыг сайжруулах, гадаадын өвчтөний хувийн тасаг, гадаад иргэдэд зориулсан өвчтөний амралтын газрыг дээд зэргээр хангах VIP цогц шинжилгээний төв зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

БНСУ-ын Католик Куандун их сургуулийн олон улсын Гэгээн Мариагийн эмнэлэг нь 5 сарын 24-өөс 26-нд болох Мишээл Экспо үзэсгэлэнд оролцож, эмнэлэг, өвчтөний зөвлөгөөг танилцуулах болно.

(+82) -32-290-2654 / www.ish.or.kr/eng/ ish2014feb@gmail.com

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?