ГАНХУЯГ: ХЭМЖЭЭЛШГҮЙ НѲХѲН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ НѲХЦѲЛ БҮРДЭНЭ

2019-05-27  

-Хэвлэлээр "балбаад", УИХ-аас тухайн гишүүний эрхийг Гантулгын адил түдгэлзүүлээд байх нь хортой. Нам, тѳр тогтворгүй болно.Ард иргэдийн сонгуульд оролцсон оролцоог үгүй хийх нѳхцѳл бүрдэж байна.

Ийм маягаар УИХ-ын 76 гишүүнээс олон хүнийг татаж болно. Тэгээд ч Гантулгын хэргийн асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад нѳхѳн сонгууль явуулах нь хууль бус үйлдэл. Ийм оролдлогыг таслан зогсоох ёстой.Тиймээс би ЦЭЦ-д хандаж гомдол гаргасан гэж судлаач Ганхуяг ЦЭЦ-ийн дунд шатны хуралдаанд оролцохдоо тайлбарлалаа.

ҮХЦ-ын шийдвэр 17 цагт шийдвэрээ танилцуулсан. Цэц УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.  Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэв.  Ингэснээр Д.Гантулга бүрэн чөлөөлөгдөж, харин ирэх сарын 30-нд товлогдсон 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч байна.  Одоо Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлж, парламент 15 хоногийн хугацаанд хэлэлцэх юм.  УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 оны зургадугаар сард гишүүнээсээ түдгэлзэж байв.  Үүнээс хойш  нэг  жилийн хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл тухайн тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй байна.  Өнгөрсөн аравдугаар сард нөхөн сонгууль болох байсан ч мөн л  Цэц дээр маргаан үүсч хойшлуулж байв.  

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?