ХОККАЙДО МУЖИЙН "НОГООН УЛААНБААТАР" ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019-05-28  

Нийслэлийн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд шинээр 200 орчим шинэс модыг "Ногоон Улаанбаатар" төслийн хүрээнд өнөөдөр тарьж суулгалаа.

"Ногоон Улаанбаатар" төслийг санаачлагч, санхүүжүүлэгч, Хоккайдо хотын НИТХ-ын дарга асан Кито, энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэгч япон эмэгтэй Сато (Балдорж сангийн үйл ажиллагааг дэмжигч), УИХ-ын гишүүн, Үндэсний цэцэрлэгт Хүрээлэнгийн дарга асан Сарангэрэл, нийслэлийн зарим удирдлага, бизнесийн төлөөлөл өргөнөөр оролцож, нийтдээ 200 орчим шинэс, хар модыг суулгалаа.

-Энэ төсөл хэрэгжээд 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнөөдөр "Ногоон Улаанбаатар" төслөөс 40 шинэс мод тарьж суулгасан. Харин Монголын бизнес эрхлэгчид бидний санаачилгыг дэмжиж 100 гаруй хар мод тарьсанд урамшиж байна. Улаанбаатар хотыг ногоон, эко хот байлгах нь бидний зорилго. Үүнийг Улаанбаатарчууд өөрсдөө дэмжиж, гар бие оролцох болсонд сэтгэл өндөр байна гэж "Ногоон Улаанбаатар" төслийг санаачлагч, санхүүжүүлэгч Кито сан хэлсэн. -Би Монголд хайртай. Олон сайхан монгол найз нөхөдтэй. Бидний үерхэл удаан үргэлжилж байна. Бид мод тарихаас гадна, хүнээс сургах ажлыг хийдэг. 2015 онд нийт 15 монгол залууг Японы Хоккайдо хотод мод тарих чиглэлээр мэргэшүүлж, дадлагажуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өргөжиж, Богд уулын бэл зулзаган шинэс модоор хүрээлэглэж буйг харахад сэтгэл өег байна гэж "Ногоон Улаанбаатар" төслийн хэрэгжүүлэгч Сато хатагтай мод тарих нээлтийн үгэндээ онцоллоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?