"ТҮМНИЙ-76"Д ХЭН ХЭНИЙГ НЭРЛЭВ ?

2019-05-30  

"Түмний-76" үндэсний сэхээтний хөдөлгөөнөөс зарласан нэрс ийнхүү уншигч, үзэгч, сонгогч Таны өмнө дэлгэгдэж байна. Өмнөтгөл болон дурдахад, МАН, АН Монголын төрд ноёрхлоо тогтоосон 30 жилд Монгол улс уруудан доройтсон. Монгол улсын гурван иргэний нэг нь нэн ядуу болсныг олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагын удаа дараагийн судалгаа ил болголоо. Монгол улсын хөгжлийн гол тулгуур болсон монгол хүн гээгдэж, дундаж давхарга өдрөөс өдөрт нимгэрч, ядуусын эгнээ рүү гулсахад бэлэн болсон нь түгшүүрийн харангыг дэлдэж байна. Энэ завсар Монгол улсын газрын хэвлийд 3 их наяд ам.долларын нөөц буйг Олон улсын байгууллага тогтоож, энэ баялгийг иргэддээ хуваабал, Монгол улсын нэг иргэнд нэг сая ам.доллар оногдож буй. Энэ тоо бол ойрын жилүүдэд хөгжлөөрөө биш юм гэхэд, оногдох баялгаараа монголчууд нэн даруй Швейцарь, Японыг ардаа орхих бодит тоон үзүүлэлт. Гэтэл шавхагдашгүй арвин баялагтай улсыг ядуу улс орны тоонд, ард иргэдийг нь аз жаргалгүй иргэдийн эгнээнд нэгтгэсэн буруутныг сүүлийн 30 жилийн турш Монголын төрийг "зайдагнасан" МАН, АН, тэдгээр намын нам дамжсан бүлэглэлийн удирдлагатай (судлаачид ) холбож үзэж байна.

Монгол улсын гадаад өр 28 тэрбум ам.долларт хүрч, Монголын иргэн бүр 23 сая төгрөгийн өрөнд унажээ. Тоо бол хөдөлшгүй үзүүлэлт. Ийм төртэй 30 жилийг үджээ. Нийгэм гажуудаж, клиенталист нийгмийн дүр төрхийг өөртөө шингээжээ. Энэ бол улсын дотор улс үүсгэж, нийгмийн баялгийг цөлмөдөг сонгодог хувилбар болохыг олон улсын эрдэмтэд шинжлэн тогтоосон. Төрийн эрхэнд гарсан улс төрийн нам өөрийн томилгоогоор дамжуулан захиалгат үйлчилгээ авах тогтолцоо. Өөрөөр хэлбэл, томилогдсон эрхтэн дархтнууд нь улс орон, ард иргэдэд үйлчлэх бус, томилсон дарга нартаа л үнэнч байх тогтолцоо. Цагдаа, Шүүх, Прокурор, Цэц, АТГ, Тагнуулийн байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооноос өгсүүлээд "эзэндээ л үйлчилнэ".

Төр засгийн гажуудсан ийм клиенталист тогтолцоо цаашид 4 жил, дахиад 8 жил үргэлжилбэл, Монгол улс бүрэн дампуурна, Венесуэл, Мексикийн араас орно гэж судлаачид, эрдэмтэд түгшиж байна. Ард түмэн сэрж, сэхээрч, эрэл хайгуулд морджээ. "Түмний-76" үндэсний хөдөлгөөн бол улс орноо хөгжүүлэхийг зорьсон эрэл хайгуулчдын нэг юм.

Энэ хөдөлгөөн 2018 оны 9-р сард үүсэж, 10-р сард үйл ажиллагаагаа зарлаж, 11-р сард анхны нэрсээ сонсож эхэлсэн. Иргэдийн итгэл хүлээлгэн нэрлэсэн 5020 хүнээс, удаа дараа шигшиж, 300 нэр дэвшигчийг шалгаруулсан бөгөөд энэ удаад эхний эрэмбийн 152 нэр дэвшигчийг хоёр зэрэглэл болгон А-76, Б-76 жагсаалтыг толилуулж байна. Шигшигдсэн 152 хүний 120 нь эрэгтэй, 32 нь эмэгтэй, тэднээс 42 улс төрч, 35 инженер-эдийн заагчид, бизнес эрхлэгчид 20, хуульч, эрх зүйчид 30, бусад нь багш, эмч, сэтгүүлч, соёл урлаг, спортын зүтгэлтнүүд багтжээ.

 

Тэднээс УИХ-д огт дэвшиж үзээгүй 69 хүнийг олон нийт зааж нэрлэсэн байна. Энэ нэр, дараалал 2019 оны намар хүртэл дээш доош хөдөлж, 2019 оны 10-р сард эцэслэн зарлагдана. Тэр хүртэл уншигч, үзэгч Та бүхний саналын оролцоотойгоор нэрс нэмэгдэж, хасагдаж, нээлттэй үргэлжилнэ.

Сар бүр санал асуулгыг шинэчлэн зарлах бөгөөд, Control.mn, өдөр тутмын "Үндэсний шуудан" сонин, сар тутмын "People" сэтгүүлд энэ нэрс шинэчлэгдэн хэвлэгдэж байх юм.

 

 

 

"ТҮМНИЙ -76" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН 2019 ОНЫ 5-Р САРЫН 29 , УЛААНБААТАР ХОТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:naad neg balai sudalgaagaa bolij vz hen itgehiin!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-05-30
ДАМДИН:ОНОВЧГҮЙ СОНГОЛТУУД БАЙНА. МИНИЙ НЭР ДЭВШҮҮЛСЭН ХҮН АЛГА 2019-05-30
Зочин:Энэ улсад эрүүл саруул аар бодож сэтгэдэг хүн бна уу ийм хүүхдиын тоглоомоос ч дор юм хийж шогтож байхаа болиочээ ичмээр юм даанч дээ 2019-05-30
bataa:ganbaatar javkhlan monhkbayar geh hognuudaa boli 2019-05-31
Зочин:Худлаа юм хийж, гаргахаа боль. 2019-05-31
Зоригт:Намбарын Энхбаяргүй бол "А" сонголт чинь худлаа болно. Захын хүнээс асуухад ингэж хэлнэ. Би Энхбаярыг дэмжээд байгаа юм биш. Танай энэ хөдөлгөөний төлөө л хэлэв. 2019-05-31
Зочин:Энэ сунгаагаа зогсоох нь дээр байх аа. 2019-06-01
Иргэн:Ж.Батсуурь А-д байгаа бол энэ судалгаа худлаа 2019-06-01
Зочин:Эхнийх нь галзуугийн тасаг шиг санагдлаа 2 дахь нь арай л дээр юм. 2019-06-01
Ганбаатар:Миний мэдэх Д.Дуламсүрэн орсон байна. Энэ харин зөв сонголт болноо. Д.Дуламсүрэн бол эдийн засгийн ухааны доктор, өндөр боловсрол мэдлэгтэй эмэгтэй. Дэмжиж байна түүнийг. 2019-06-01
Зочин:Мөнгө өгч нэрээ зоолгосон ****ан худлаа гарууд дийлэнх нь байна. 2019-06-02
Zochin:Naad hiirhelee bolio, hen naaduuliig chin Nelson, hudlaa ****agaad bhiin, yamar duraaraa durtai garuud be 2019-06-04
Иргэн:Ард түмэн Бямбасайхан Тэр лам хоёрыг А.д хэзээч оруулахгүй 2019-06-05
Иргэн:Магнай дэмий байхөө Хутган үймүүлэгч.Самрагч Урвагч 2019-06-05
Доёбуу:За шаа шаа ста эхний 76 д чинь хѳгийн хѳгийн чацганууд зѳндѳѳ байна.Тэр дарвагар хар Магнайгаас эхлээд..... 2019-06-05
Зочин:Худлаа нэрс их бна энэ лав ард түмний сонголт биш байх магнай. амаржаргал эд лав биш 2019-06-05
зочин:Дандаа л дэвшээд унадаг нөхөдүүд байна ш тээ. сонгогчид бол аль ч тохиолдолд арай дөнгүүр гэснийг нь л сонгодог байхгүй юу тэгхээр энэ бол худлаа жагсаалт байна. огт нэр дэвшээгүй гэх хүмүүс нь ихэнх нь нам дээрээ унадаг нөхөд байна. доромжлохоо болимоор юмаа. 2019-06-05
Zochin:Fuck of 2019-06-05
Ger:B chin yamr lalriin yum be 2019-06-05
Олдох:Ха ха ха.хөгийн цаг болж дээ...төр түших санаатай хүмүүс нь өөрсдөө нэрээ бариад явж бга юмуу...сонгох хүн энд цөөхөн бна 2019-06-05
Хурц:Мөнгө олох сайхан л арга бн, хэд байдын бол, гаагүү бол нэрээ оруулчий байз 2019-06-06
Зочин:Ихэнх нь хулгайч худалч луйварчингууд бишүүү яаж шигшээд сонгоод байгаа юм бэ энэ малнууд чинь 2019-06-06
иргэн:БОДИТ БАЙДЛААС ХАЛЬТ ТУЛГАЛТ БАЙНА. БИ ДУНДГОВИЙН ХҮН Л ДЭЭ. ЖНЬ: МАНАЙ ХӨШӨӨ ИХТЭЙ АЙМАГТ ГЭХЭД Л 4 ЖИЛ ЗАСАГ ДАРГА ХИЙСЭН ОД-ЭРДЭНЭ ГЭГЧ НАРАНХҮҮГИЙН БУУНЫ НОХОЙ, ТЭР БАЯРМАГНАЙ ГЭДЭГ ЦЭРГИЙН ХҮН 2-ЫН ХИЙСЭН ТЭР ГЭЖ ЗААХ НЭГ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ, ҮЛДЭЭГҮЙ......... ГЭТЭЛ ГУРВАНСАЙХАН ГЭЖ БҮХЭЛ БҮТЭН СУМЫГ МОНГОЛ УЛСАД ЖИШИГ СУМ БОЛГООД ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХИЙГЭЭД БГАА НЭГ ЭРХЭМ БГАА ДАА...... ТЭР ХҮНИЙГ ОЛЖ ХАРААГҮЙ ОЧИЖ ҮЗЭЖ СУДАЛДАГГҮЙ ЮМ ГЭХЭД ОЛЖ СОНСООГҮЙ ГЭХЭД ИТГЭХГҮЙ БНА... СУДЛААД МЭДЭЭРЭЙ-ОЧИЖ ҮЗЭЭРЭЙ . ҮЕ ҮЕИЙН 76-С ТИЙМ БҮТЭЭН Б-ЛТ ХИЙСЭН ХҮН БАЙХГҮЙ ДЭЭ... ӨӨ НЭЭРЭЭ НЭРИЙГ НЬ ЭРДЭНЭБҮРЭН ГДГ ЮМ ШҮҮ.......ТУРШЛАГАТАЙ ТӨРИЙН ТҮШЭЭ БСН ХҮН БГАА....... 2019-06-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?