П.БОЛОРМАА: ХҮҮХЭДТЭЙГЭЭ БАГААС НЬ ЯРИЛЦАЖ БАЙХ НЬ ИРЭЭДҮЙН ТӨЛӨВШИЛД НЬ НӨЛӨӨЛНӨ

2019-05-30  

Arslan.mn

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлсэн “Зөв тусгал” аян сарын хугацаанд үргэлжилж байна.

Хүүхдээ сонсоё, хүүхэдтэйгээ ярилцая, хүүхэддээ цаг гаргая, хүүхдээ ойлгоё гэх мессэжүүдийг нийгэмд хүргэхийг зорьсон тус аяны талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаатай цөөн хором ярилцлаа.

-Зөв тусгал аян эхлээд дуусах шатандаа явж байна. Энэ хугацаанд ямар ямар арга хэмжээ зохион байгуулж, нийгэмд ямар мессэжийг өгөхийг зорьсон бэ?

-Хүүхдийг  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Зөв тусгал” аян дөрөвдүгээр сарын 30-нд нээлтээ хийгээд сар орчмын хугацаа болж байна. Одоо зургаадугаар сарын 1-нд хаалтын үйл ажиллагааг Сүхбаатарын талбай болон Зайсан хиллд зохион байгуулна.

Зөв тусгал аяны хүрээнд “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” хэлэлцүүлэгийг зохион байгуулсан байгаа. Энэ хэлэлцүүлэг нь ямар зорилготой байсан гэхээр нийгэмд дандаа сөрөг хар бараан мэдээллийг олон нийт түлхүү авч байна. Тэгвэл энэ байдлаа өөрчилж, мэдээллийг түргэн шуурхай дамжуулдаг сэтгүүлч нар хүүхдийн төлөө дандаа эерэг мэдээллийг түгээе  гэсэн уриан дор сэтгүүлчдэд сургалт мэдээллийг хийсэн байдаг.

Энэ хэлэлцүүлгээ жилийн дараа дүгнэх саналыг гаргасан байгаа. Ямар сэтгүүлч хүүхдэд эерэг зөв мэдээлэл , хүмүүжлийн эерэг мэдээллийг түгээсэн сэтгүүлч байсан бэ гэдгийг шалгаруулах юм.

Үүний дараа Төрийн ордонд 800 эцэг, эх асран хамгаалагч нарыг оролцуулаад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт  хэлэлцүүлэг уулзалтыг  зохион байгуулсан. Үүний зорилго нь томчууд бид өөрсдөө зөв үйлдэл хийж, зөв хүн байж хүүхдүүддээ үлгэрлэе. Үгээр биш үйлдлээрээ үлгэрлэж, томчуудын сөрөг хандлагаас шалтгаалж гэмт хэргийн хохирогч болж, гэмт хэрэг үйлдэж байна. Тэгэхээр хандлагыг өөрчлөх үүднээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Хөдөлгөөний хүрээнд ЕБС, их, дээд сургууль, коллежуудад хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл бүхий хоёр төрлийн сургалтыг бэлдэж, сургуулиудад тараасан нь өргөн хүрээтэй ажил болсон.

Мөн хөдөлгөөнийг хүн бүрт хүргэх үүднээс байгууллага, үндэсний үйлдвэрлэгч томоохон аж, ахуйн нэгжээр хөдөлгөөнийг өрнүүлсэн. Ингэхдээ тухайн байгууллагууд дээр очиж “Зөв тусгал” аяныг талаар танилцуулаад тэднийг хөдөлгөөндөө оролцуулсан байгаа.

-“Хүүхдээ сонсоё” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Эцэг эхчүүд цаг зав гардаггүй байдлаас болоод хүүхэддээ тавих анхаарал халамж суларч хүүхэдтэйгээ ярилцах, тэднийг сонсох тал дээр учир дутагдалтай байдаг шүү дээ.

-Энэ сарын 29-ний өдөр Дэлхийн хүүхдээ сонсох өдөр. “Хүүхдээ сонсоё” гэсэн уриан дор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар үйл ажиллагаа явуулж байна вэ, энэ үйл ажиллагааг явуулахдаа ямар автомашин тусгай хэрэгсэл, техник хэрэгсэл болон хувцас хэрэглэл ашиглаж байна вэ. Мөн мөрч нохой Сүлд чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолтууд, мөн тээврийн цагдаагийн сургалт, мэдээллийг  хүүхдүүдэд өргөн хүрээтэй өгсөн.

Ер нь эцэг эхчүүд анхдагч хэрэгцээ буюу би хүүхдээ хувцасласан хооллосон сургуульд нь явуулсан боллоо гэдэг хандлагатай байдаг. Гэтэл хамгийн чухал хэрэгцээ буюу харилцааны асуудал,  хүүхдээ ойлгох хэрэгцээ дутмаг байдаг.

Тэгэхээр байнга хүүхэддээ цаг гаргах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ харилцахгүй байна гэдэг нь хүүхдийг үл тоох хэлбэрийн хүчирхийлэл бас явагдаж байна гэсэн үг.

Хичнээн завгүй байсан ч өглөө хүүхэддээ сургуульд нь амжилт хүсье гэж хэлж, өдөр ирэхэд нь хичээл дээрээ ямар байсан бэ, орой нь өдөр ямар байдалтай өнгөрсөн бэ, маргааш чамд ямар асуудал байна. Хоёулаа ямар асуудлыг шийдэх вэ, юугаар туслах вэ гэж хүүхэдтэйгээ ярилцах шаардлагатай. Энэ ярилцах гэдэг бол маш том зүйл. Өнөөдөр манай нийгэмд амьд харилцаа гэдэг зүйл маш дутмаг байдаг. Орой хичээл сургууль, ажлаа тарж гэртээ ирээд л хүүхэд нь гар утсаа, томчууд нь телевизээ үзээд тал тал тийшээ хараад суучихдаг. Бага насны хүүхэд нь шуугилдахаар чимээгүй бай гэдэг байдлаар ханддаг.

-“Зөв тусгал аяны хүрээнд олон арга хэмжээг зохион байгууллаа. Та бүхний зүгээс ямар үр дүнд гараасай хэмээн хүлээж байна вэ?

Энэ аяны зорилго бол хүүхдээ сонсоё, хүүхэдтэйгээ ярилцая, хүүхэддээ цаг гаргая, хүүхдээ ойлгоё гэдэг мессэжүүдийг нийгэмд хүргэхийг зорьсон.

 Сарын хугацаанд үргэлжилсэн аяны үр дүнгийн судалгаа удахгүй гарна. Давхардсан тоогоор 3 сая орчим хүнд хүрсэн. Бидний зохион байгуулж буй “Зөв тусгал” аян маань зөвхөн нэг сарын хугацаанд үргэлжлээд дуусчихгүй. Нийгэмд эерэг хандлагыг бий болгоё, өөрсдөө зөв байж үлгэрлэе гэсэн мессэжийг соёл болгож үлдэнэ гэж дүгнэж байгаа. Тэгэхээр үүнээс ямар үр дүн харж байгаа гэхээр бид маш олон олон нийтийг биш юм аа гэхэд ерөнхий масст дохио өгч “нээрээ би хүүхэдтэйгээ ярилцаагүй юм байна шүү дээ. За хүүхэдтэйгээ ярилцая, хүүхдээ сонсоё. Өнөөдөр ажил ихтэй завгүй байгаад ядраад орон дээрээ хэвтэх байсан ч гэсэн хүүхэддээ 3 минутыг ч болов зарцуулъя гээд босоод ирж байвал тэр бидний ажлын үр дүн юм.  

-Гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн даилэнх нь өсвөр насныхан байдаг. Үүн дээр эцэг, эхийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа ямар байдаг юм бол. Энэ тал дээр судалгаа байдаг уу?

-Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 50 хувь нь гэр бүлийн салалт, гэр бүлийн хүчирхийллийн орчинд өссөн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа судлагаа байдаг. Гэр бүл бол хамгийн аюулгүй, тайван байх орчин. Гэтэл энэ орчинд хүүхэд тайван бус байж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, тогтворгүй байдал, эцэг эх нь хүүхэдтэйгээ харилцдаггүй хайхрамжгүй орчинд өссөн хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгааг цагдаагийн байгууллагын тоон судалгаагаар гаргасан байдаг.

Хүүхэд таван орчинд хамгаалагдах ёстой гэж хуулинд заасан байдаг. Гэр бүлийн орчинд, боловсролын орчинд, эрүүл мэндийн орчинд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслийн орчинд, олон нийтийн газар гэсэн орчинд хамгаалагдсан байх ёстой. Гэтэл хүүхэд гэр бүлийн орчинд хүүхэд дийлэнх цагаа өнгөрүүлдэг. Хүн амьдралынхаа 80 хувийг гэр бүлийн орчинд өнгөрүүлдэг. Тэгэхээр хүүхдээ бага байхад нь хүүхэдтэйгээ харилцдаггүй, завгүй байна цаашаа гэдэг байсан бол эргээд хүүхэд өсвөр насанд ирэхээрээ аав ээж надтай ярилцдаггүй юм чинь би ярилцах хэрэггүй гэж үзсэнээ  хүүхдэд дотогшоо, ганцаардмал байдал бий болдог. Энэ байдлаа илэрхийлэхийн тулд найз нөхөдтэйгөө хуваалцдаг. Найз нөхдөөсөө сөрөг мэдээлэл авах юм бол түүнийгээ даган дуурайдаг. Аль эсвэл цахим орчимд илүү цагаа өнгөрөөгөөд цахим тоглоомонд донтох, уур бухимдал стресстэй болж зодооны гэмт хэрэгт холбогдох сөрөг үр дагавар дагуулдаг  эрсдлүүд бий болдог.

 

 

Х.СОЁЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?