“МОНГОЛ ХҮҮ-2019” ХҮҮХДИЙН БАЯР ХҮЙ ДОЛООН ХУДАГ-Т БОЛНО

2019-05-30  

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагааг СХД-ийн ЗДТГ болон “Хонгорын шинэ эрин” ХХК нар дэмжин ажиллаж байгаагаас гадна “Монголын Хүүхдийн урлан бүтээх төв”, Монголын Үндэсний сурын холбоо, хүүхдэд ээлтэй олон төрийн болон төрийн бус байгууллага, холбоод хамтран зохион байгуулж байгаа юм.

Баярын арга хэмжээний үеэр хүүхдийн бөхийн барилдаан, хүүхдийн үндэсний сурын харваа, морь унуулах үйлчилгээ, Монголын хүүхдийн ордон болон ЕБС-ын шилдэг сурагчдын урлагийн тоглолт, морьтой буухиа тэмцээн, “Хос сайхан морьтон гэр бүл” шалгаруулах тэмцээн, “Гийнгоо” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах юм.

Мөн “Монгол хүү” хүүхдийн баяраар дараах үзвэр, үйлчилгээ зохион байгуулагдана;

  • Хурдан морины дэл сүүл зөв, гоё, сайхан боох тэмцээн
  • XX зуунд ҮИБН-аар хурдан морь унаж түрүүлж, айрагдсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
  • Морьт харваан үзүүлбэр
  • Үлгэрийн баатрууд
  • Бүтэн өдрийн тайзны тоглолт
  • Хөгжөөнт, хөдөлгөөнт тоглоомууд зэрэг үзвэр үйлчилгээнүүд явагдахаас гадна Хүүхэд гэр бүлийн хамтын оролцоонд чиглэсэн уралдаан тэмцээнүүд талбай дээр зохион байгуулагдаж хүүхдэд ээлтэй хоол, хүнсний худалдаа үйлчилгээг тохижуулан бэлтгэсэн байна.

Монгол үндэсний хэв шинж маягийг агуулсан, эрийн гурван наадмын өв соёл, ёс заншлыг сурталчилсан, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах зорилготой “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ 11:00- 18:00 цагийн хооронд Хүй долоон худгийн “Хүнс, худалаа, үйлчилгээний талбайд зохион байгуулагдах бөгөөд хүүхэд, залуусыг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ах, эгч нар нь уриалж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?