МЭРГЭЖЛИЙН ТУРААХ ОНЛАЙН КУРС "TURBO X" БҮРТГЭЛЭЭ ЭХЭЛЛЭЭ

2019-05-31  

Hidoctor.mn эрүүл мэндийн нэгдсэн портал сайт, дасгалжуулагч модель Б.Хулан хамтран мэргэжлийн "TURBO X 90" онлайн тураах курсийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Уг тураах курсийн бүртгэл энэ сарын 27-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн бөгөөд 6 дугаар 3-ны өдрөөс онлайн хичээлээ эхлүүлэхээр товлосон байна.  

Энэхүү сургалт нь зөв ба эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход туслах бөгөөд фитнесс төвд төдийлөн цаг гарган очих боломжгүй мөн гэртээ хүүхдээ хардаг ээжүүд эмэгтэйчүүдэд гэх зэрэг завгүй бүхий л хүмүүст зориулан тусгайлан боловсруулсан цогц хөтөлбөр юм.

Уг онлайн курсийн хичээллэгч хүн бүр гэрийн нөхцөлд өөрийн гарын доорх жижиг гантел, биеийн жин ашиглан 3 сар бэлтгэл хийж өөрийгөө өөрчлөх шинэ алхмаа эхлүүлэх боломжтой. 

"TURBO X 90" онлайн тураах курст дасгалын видео хичээл, өөх шатаах ерөнхий мэдээлэл, 7 хоног бүрийн дасгалжуулагч багшийн LIVE асуулт хариулт, сар бүрийн хичээллэгчдийн уулзалт /event/, хоол хүнсний мэдээ мэдээлэл гэх мэт бүрэн цогц хөтөлбөр багтах бөгөөд бас нэгэн давуу тал нь өөрийн биеийн төрлийн тодорхойлон тохирох хоолны дэглэм, хоолны цэсийг мэдэж авах боломж юм.

Энэхүү сургалтад зөвхөн Монголд байгаа хүмүүсээс гадна дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн болгон хамрагдах боломжтой юм байна. 3 сарын буюу 90 хоногийн төлбөр 180,000 төгрөг 68 USD буюу нэг сарын 60,000 төгрөг юм.

“TURBO X 90” онлайн тураах курс нь Фитнесс болон бусад төрлийн тураах төвүүдийн төлбөрийн нийтлэг ханшнаас хямд төлбөртэйгөөр дэлхийн хаанаас ч бүртгүүлэн хичээллэх бүрэн боломжийг бий болгон, тухайн хүний биеийн онцлогийг тодорхойлон тусгайлан хоол хүнс санал болгож, 90 хоногийн турш бүртгүүлсэн хүн бүрт тусгайлан зөвлөгөө өгөх мэргэжлийн онлайн курсийг хэрэглэгчдэд хүргэж байгаагаараа давуу талтай юм.

“TURBO X 90” тураах хөтөлбөр нь мэргэжлийн ба албан ёсны вэб сайт үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байгаа анхны онлайн курс юм.

Онлайн сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар болон вэб сайтын холбоосоор орж үзэх боломжтой. Бүртгэл 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн тоо хязгаартай юм.

БҮРТГЭЛ:
Бүртгэлийн линк http://learn.hidoctor.mn/register/

Сургалтын_талаархи_дэлгэрэнгүй_мэдээллийг
Website: 
http://learn.hidoctor.mn/
Facebook: https://www.facebook.com/hidoctormongolia/
Instagram: https://www.instagram.com/khulan.fitlife/
Холбогдох утас: 80202540, 99117704

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?