-МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, УИХ-д энэ намаас дэвшиж сонгогдож байсан, цагтаа. МАН-аас гарсан миний шалтгаан бол маш тодорхой. МАН өөрчлөгдөж, шинэчлэгдэхээ өнгөрсөн, тэр тусмаа дотроосоо. Тиймээс гаднаас нь өөрчлөе гэж шийдсэн. МАН гэдэг бол өөрөө эмнэг хангал адуу гэсэн үг. Хэн ч мордсон булгиад шиддэг. Дотроо олон бүлэглэлтэй. Тиймээс У.Хүрэлсүх бол намаа удирдах биш, яаж түүн дээрээ тогтохоо л бодож буй. Тэгэхээр тэр юу ч хийж чадахгүй гэж зүйрлэн хэлж болно. Хуульч Ж.Сүхбаатар "Комментатор форум" нэвтрүүлэгт оролцохдоо ингэж МАН, түүний дарга У.Хүрэлсүх, ерөнхий сайдыг ингэж дүгнэлээ.
О.НОМИН