АСТАНА-УЛААНБААТАРЫН ХООРОНД ШУУД НИСЧ ЭХЭЛЛЭЭ

2019-06-03  

Казахстан улсын агаарын тээврийн томоохон авиа компаниудын нэг болох “CКАT” компани өнөөдрөөс эхлэн Астана-Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг хийж эхэллээ.

Хоёр орны хооронд зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцааг сэргээж анхны нислэгээр 106 зорчигч ирж, 51 зорчигч явсан бөгөөд тус компани Боинг 737-700, Боинг 737-300 онгоцоор 7 хоногийн Даваа болон Пүрэв гаригуудад Астана-Улаанбаатар-Астана чиглэлд тогтмол нисэх юм.

1997 онд байгуулагдсан “СКАТ” компани нь 1300 гаруй ажилтан, 21 агаарын хөлөгтэй ба дотоодын 16 хот, дэлхийн  20 орчим улс руу нислэг үйлддэг байна. “СКАТ” компани нислэг үйлдсэнээр барууны орнууд руу зорчих зорчигчдод шинээр нэг чиглэл нэмэгдэн сонголт хийх боломж бий болж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж байгаа юм.

Дашрамд дурдахад өнгөрөгч гуравдугаар сард Казахстан улсын нийслэл Астана хотын нэрийг өмнөх төрийн тэргүүний нэрээр Нур-Султан болгож өөрчилсөн бөгөөд тус улсаас албан бичиг ирүүлж өөрчлөх хүртэл нислэгийн нэршил тус хотын өмнөх нэрээр нэрлэгдэж явах юм байна.

 

 

 

ИНЕГ

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?