76 ГИШҮҮНЭЭС 40 НЬ "ПОП УЛСТӨРЧИД" СОНГОГДОНО

2019-06-03  

Сонгуулийн хуулийн 4 хувилбарыг УИХ хэлэлцэж байна. Одоогоор; -Том мажоритар -бүс нэг буюу бүсчилсэн тойрог -жижиг мажоритар -нэг улс нэг тойрог.

Ийм хувилбараас " Нэг тойрог, нэг улс" гэсэн хувилбарыг өнөөгийн УИХ сонгож байна гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ ямар хувилбар гэдгийг энгийнээр зүйрлэвэл, "Хурдан морины уралдаан" юм. Нэг гараанаас бөөндөө гарна. Эхний 76 -г тасалж, пайз зүүж, эрхжүүлнэ гэсэн үг.

Энэ хувилбарын сул тал нь: - Поп улстөрчид УИХ-д олноор сонгогдох магадлал өндөр. Залуу болон анх удаа шинээр нэр дэвшигчид сонгох магадлал тун бага. Дээр нь жижиг намуудыг шахах хувилбар өндөр.

Мөн Баян-Өлгий аймгаас гишүүн сонгогдох нь үндсэндээ хаагдана. Давуу тал нь: Улс төрийн том, МАН, АН, МАХН зэрэг намд илүү боломж олгоно. Тэдгээр намуудын танигдсан лидерүүд нь сонгогдох бүрэн боломжтой. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр болон Нямдорж, Бат-Эрдэнэ (аварга), Сумьяабазар (аварга), М.Энхболд, Бат-Эрдэнэ (Ажнай), А.Сүхбат (аварга), Батзандан, Лу.Болд, Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Мөнхцэцэг болон Чойжамц (хамба) зэрэг хүмүүс төвөггүй сонгогдоно.

Гэхдээ иргэдэд танигдсан, зөв гэж үзсэн зарим нэг хүн мөнгө төгрөг тараалгүй УИХ-д цөөн тоогоор боловч сонгогдох боломж нээлттэй. Сонгуулийн ийм хувилбарыг өнөөгийн УИХ сонгож байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
НЯМАА:энэ нөхдүүдийг сонгохгүй ээ одоо хангалттай 2019-06-03
zochin:BUU GORID TA NARIIG SONGOHGVI 2019-06-03
Зочин:Dorjgotov Altangerel Хар машин нь дээр байлгүй. Гараар тоолно гэж бөөн хэрүүл зодоон. Аль болох хүний хүчин зүйлийн нөлөө бага л байвал дээр. Ер нь бидний монголчууд чинь их булхиатай, муу зүйлдээ сайн. Сайныг олж харахдаа муу улс. Улс төрийн нам нэр зүүсэн хулгайч голдуу, луйварчид алуурчид, газрын наймаачид, гадаадын тагнуулууд дүүрэн . Нам дагаж амьдралаа залгуулах гэсэн улс дүүрэн. Ардчилсан , ардчилаагүй, АН , МАН гэж талцсаар бид эх орноо өөрсдийнхөө гараар самарч орхилоо. Одоо нэг том тойрог болоод л үнэхээр төлөв түвшин мэдлэг боловсрол , хүмүүжил, соелтой нэг л хүнээ олоод дугуйлж болох байлгүй. Угаасаа хүний намтар түүх, сурсан мэдсэн, ажилласан, эцэг өвгөдийг нь ажихад л андашгүй байлгүй. Комментерн гэж ****ан давхисан . Одоо ардчилал гэж ****ан дээрэмдүүлж бутарлаа . Хангалттай. !!!!!!!!!!!!!!!Коммунизмийг ардчиллаар солиод Оросыг америкаар солилоо урдын түүхээ шүүмжилсээр яг давтчихлаа. Гадны онолд үнэнч байхын өвчин туссан биш улсаа бодсон нь дээр. Хоосон хийрхэсэн нам улс төрчдөөс хол явцгаа. Мэдлэг боловсрол, хүмүүжил , төлөвшлөөрөө л бид гадныханд дээрэлхүүлэхгүй, луйвардуулахгүй эх орноо авч явж чадна. 2019-06-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?