УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д. АРВИН БУРХНЫ ОРОНД ЗАЛАРЛАА

2019-06-04  

УИХ-д Хэнтий аймаг, Баянзүрх дүүргээс хэдэнтээ сонгогдож байсан төр, нийгмийн зүтгэлтэн Д.Арвин өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд хүнд өвчин тусаж, Хавдар Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж байсан байна.

МАН-ын шударга гишүүний тоонд тэрбээр зүй ёсоор ордог байсан. Тэрбээр шударга үнэн үг хэлсний төлөө намдаа адлагдаж, улмаар 2012 онд МАН-аас гарч, АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин УИХ-д сүүлчийн удаа сонгогдож байсан түүхтэй.

Тэрбээр АН дотроо Ардчилсан Хүчний Холбооны идэвхтэй гишүүний нэг байсан. Үерхэл нөхөрлөлдөө үнэнч ийм журамтай монгол эмэгтэйн бодит дүр төрх байсан. 2016 оноос хувийн бизнесээ цэгцлэх ажилдаа орсон. Харин сүүлийн жилүүдэд өвчин нь хүндэрсэн учир ажил, албаа орхиж, эмнэлэг бараадаж явсаар өнөөдөр насан эцэслэлээ. 1959 онд төрсөн тэрбээр энэ жил 60 нас хүрч байсан юм.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ерөөлч :Энэ талийгаач, МАН-аас урваж,АН-д орсныг түүх мартаагүй байх үнэнч, шударга байсан гэж худлаа яриад хэрэггүй дээ. Бурханы оронд амар амгалан, шударга, энэрэнгүй олж эх дэлхийдээ даран төрөөрэй 2019-06-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?