Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Шинэ бадрах дэвжээний тамирчин Б.Шинэтулга алтан медаль хүртсэн билээ. Тэрээр өмнө нь дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Б.Шинэтулга Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч бөгөөд орон нутгаа төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцон амжилт үзүүлсэн.
Түүний энэ амжилтыг нь орон нутгийн удирдлагууд үнэлж Сэлэнгэ аймгийн засаг дарга 3,000,000 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байдаг.
Тэгвэл Б.Шинэтулга шагналынхаа 3,000,000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийнхаа нутаг дэвсгэрт 20 га газарт ойжуулалт хийж эхэлсэн байна. Тэрээр хөдөлмөрийнхөө үр шимийг өөрийн төрсөн нутагтаа үлдэхээр шийдэж ийнхүү мод үржүүлэх их үйлсэд хөлс хүчээ зориуллаа.
Д.ТУУЛ