ХОВД АЙМАГТ “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ҮНЭ ЦЭНЭ, ӨВ СОЁЛ” СОЁН ГЭГЭЭРЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

2019-06-04  

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан ТББ-ын санаачлагаар “Монголын түүхийн үнэ цэнэ, өв соёл” сэдэвт соён гэгээрлийн аяныг зургаадугаар сарын 4-7-нд Ховд аймагт зохион байгуулж байна. Монгол үндэстний арвин түүх, соёл уламжлалыг иргэдэд сурталчлан таниулах, тусгаар тогтнол, үнэт зүйлээрээ бахархах, итгэл үнэмшлийг бадраах зорилготой тус аяны дэмжигч байгууллагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Зохиолчдын эвлэл, Ховд аймгийн ЗДТГ хамтран ажиллаж байгаа юм.

Өнөөдөр тус аяныг хэрэгжүүлэгчид  аяныхаа зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол үндэстний  төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал нь манай улсын үнэт зүйл, тусгаар тогтнолын гол баталгаа юм. Тиймээс энэ аяны үйл ажиллагаа үндэсний хэл, соёл, түүх, уламжлалаа хүндэтгэх, өвлөн  хэрэгжүүлэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэх, улмаар  хүн, байгаль, нийгэмтэй зохистой харилцдаг иргэнийг төлөвшүүлэхэд чиглэж байна. 

Соён гэгээрлийн аяны үйл ажиллагаанд Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Адьшаа, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, Болор цомын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр, МУ-ын СГЗ туульч Э.Баатаржав нар оролцож байна. Тэд  “Их түүх ба өнөө, ирээдүй” сэдэвт түүхэн лекц, “Уламжлалт зан заншил, зүрх сэтгэлийн боловсрол”, “Эх хэл-Үндэсний дархлаа” хэлэлцүүлэг, яруу найргийн уншлага болон бусад хүмүүнлэгийн үйл ажиллагаануудыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм.
 
 
 
Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
МЯНГАН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ, НЭГ ХҮСЛИЙГ ТЭВЧИХИЙН АЛЬ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ.... САМСАРА /кино тэмдэглэл/
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
ХЭТ ХОЛЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ДЭЛХИЙН 3 УДААГИЙН АВАРГА Б.БУДЖАРГАЛ ШИНЭ РЕКОРД ТОГТООХООР АНУ-ыг ЗОРЬЛОО
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АВТОМАШИН ТЭГШ СОНДГОЙГООР ЗОРЧИНО
Х.УЯНГА( Тоймч): 33&32-ЫН БҮЛГИЙН ХАГАРАЛ "СЭДЭРЧ" МЭДЭХ НЬ
С.ХАЛИУНАА( Хуульчдын холбооны НБД): ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ БОЛГОСОН ТӨСӨЛД ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХТОЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч ЗОХИЦУУЛАЛТ ОРЖ ИРЭЭГҮЙ
Х.БАТТУЛГА( Ерөнхийлөгч):МИНИЙ САНАЛЫГ ТӨСӨЛДӨӨ ЭНЭ ЧИГЭЭР НЬ ОРУУЛ
БАН ГҮ МИН( НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга): АГААРЫН БОХИРДОЛ ХҮН ТӨРӨЛХТӨНД АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ДИПЛОМАТУУД ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН КОНТРБАНД ХИЙЛЭЭ
МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?