ОРОС, МОНГОЛ, ХЯТАДЫН ГУРВАН ТАЛЫН ЭРДЭМТДИЙГ ОРОЛЦУУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-05  

Бид Алтанбулаг сумын 290 жилийн ойг угтан Орос, Монгол, Хятадын гурван талын эрдэмтдийг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгууллаа . Энэхүү хуралдааныг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн болон оролцсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ялангуяа хилийн чанадаас ирсэн зочиддоо талархал илэрхийлье.

Алтанбулаг сум нь Монгол-Оросын хилийн бүс нутаг бөгөөд хоёр улсын харилцааны суурийг тавьсан Хиагтын гэрээ байгуулагдахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн бүс нутаг билээ.  Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр  Алтанбулаг сум Монгол-Орос-Хятадын харилцаанд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцан доорх дүгнэлтийг гаргалаа.Үүнд:

Тухайлбал, гурван улсыг холбох Төмөр зам, авто замын төв коридор нь  Алтанбулаг болох мөн гурван улсын түүхэн Цайны замыг сэргээх төсөл ч мөн л тус бүс нутгаар дамжин өнгөрөх боломжтой талаар эрдэмтэн судлаачид ухаанаа уралдуулан, тодорхой шийдэл саналуудыг гаргалаа. Үүнд:

-Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хөгжлийн асуудалд Алтанбулаг сумын гүйцэтгэх үүргийг тодотгох, ялангуяа дэд бүтцийг сайжруулахтухай саналыг  төгөлдөржүүлэн боловсруулж шийдвэр гүйцэтгэгч нарт хүргэх ажлыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газар хариуцахажиллах

-Монгол улсын Ерөнхий сайдын “Түүхэн аялал жуулчлал” хөгжүүлэх талаар гаргасан шийдвэрийн дагуу Алтанбулаг суманд аялал жуулчлалын маршрут гаргаж, орон нутгаа хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үйлдэх

-Ой тэмдэглэх хүрээнд цугларч буй хандивын мөнгөөр нэгэн дорвитой ажил гүйцэтгэх

-“Алтанбулаг–290: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдэд дурдагдсан саналуудыг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах, түүнчлэн 

түүхт ойд зориулан тус сумыг Улсын хүндэт одонгоор шагнуулах үндэслэлийг гаргах

Эцэст нь дүгнэн тэмдэглэхэд дэд бүтцийн бүхий л салбарыг хамарсан Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах программыг хэрэгжүүлснээр 

Монгол Улсын болон ОХУ, БНХАУ-ын хил орчмын бүс нутгий нхөгжилд жинтэй хувь нэмэр оруулах, түүгээр ч зогсохгүй Евразийн интеграцийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?