СУМОГИЙН ИХ АВАРГА ДАГВАДОРЖ ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ДЭВШИНЭ

2019-06-06  

Ирэх сонгуульд сумогийн Их аварга Дагвадорж Монголын улс төрд хөл тавих сураг дуулдаж эхлэв. Сумочдоос өмнө нь Батбаяр УИХ-д сонгогдож байсан эхлэлийг тэр үргэлжлүүлэхээр зэхэж байна гэж эх сурвалж дуулгалаа. Түүний сонгож буй тойрог бол түүний төрөлх Өвөрхангай аймаг. Тэнд түүний амралт, жуулчлалын бааз бий. Бас түүнийг олноор дэмжигч фэнүүд нь амьдардаг. Нутгаараа энэ жил хэд хэдэн удаа зорчсон. Иргэдийнхээ амьдрал ахуйг ч дэмжсэн. Тэгвэл энэ удаад Өвөрхангай аймгийн төв Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон, Япон улсад үйлдвэрлэсэн Эмнэлгийн Түргэн тусламжийн тэргийг гардууллаа. Тэрбээр УИХ-д сонгогдоход ганцхан шат даваа үлдсэн. Энэ бол АН -аас Өвөрхангай аймагт нэр дэвших эрх. АН-ын зүгээс УИХ, Нийслэл, Аймагт нэр дэвших хүсэлтэй гишүүддээ санхүүгийн босго тавьдаг уламжлалтай. Санхүүгийн босго бол Их аваргын хувьд асуудал биш. Дээр нь Монгол улс нэг тойрог гэсэн сонгуулийн хууль нь Их аварга шиг нэр алдар нь од мэт тэнгэрт түгсэн хүнд туйлын тааламжтай. Энэ үүднээс харвал 2020 оны УИХ-ын гишүүн эхнээсээ ийнхүү тодорч байна.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Харьсан бөх таргалсан мисс төрд гарвал төр дампаарна !!! 2019-06-07
МУУ ТЭНЭГТ ЗОРИУЛЛАА:ЧИ ГАРААД ЮУ ХИЙХИЙН БЭЭЭЭЭЭЭ?????? ДАХИАД ХЭДЭН ЦИРК ШИГ БАЙГУУЛАМЖУУД ХУВАЛЗ ШИГ СОРОХ НЬ УУ МАНГАР ПЯЗДА БАТ ЭРДЭНЭ АВАРГААС ӨӨР САЙН Ч ГЭХЭД ХААШАА ЯДАЖ АРД ОЛНЫ ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭЭД БАЙДАГГҮЙ БӨХ АЛГАААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА 2019-06-07
хѳѳрхий дѳѳ:НЭР ТѲР гэдэг уг нь НАМААС иилүү юм шдэ. гэхдээ хүн тархиныхаа хэмжээгээр сэтгэх юм 2019-06-07
Mgl:Ах Сумъяабазар нь гадаадйнхны гар хөл болоод Оюутолгойг алдаж байгааг зөвшөөрөөд сайд хийгээд явж байна. Энэ хүн яах бол? 2019-06-07
Зочи:Ичээч ... Их хуралд үхсэнээ хийхийн 2019-06-08
ХарХорин:Дэмжнээ нийтлэл бичсэн хүнд хэлхэд Өвөрхангайн төв ХарХорин биш шүү Арвай хээр ХарХорин бол ул****а дээгүүр орох том сум 2019-06-08
Иргэн:Ямар ч боловсрол байхгүй, их л дээрэнгүй хүндээ. Төрд гараад хууль батлаад сууж чадах уу? Хувийн бизнессээ л хөгжүүлэх байхдаа. 2019-06-08
zochin:ene erguu dagzaar uy hiinee duuchid buhchuudiig uls toroos hol bailga 2019-06-09
oogii:turd buh l hereggui. 2019-06-09
oogii:buh l hereggui 2019-06-09
Хан:Ийм мудакуудын байх газар биш шүү их хурал. 2019-06-09
Sukhee:Харийн бөхийн аврагад, Луйвар хэрэгтэй болсон юм болов уу, Японы парламентэд үзэхгүйдээ, эх орноо тонон дээрэмдэх гэж байна хэмээн хардах эрх хуулиар маньд зөвшөөрөгдсөн гэж ойлгодог. Монголд энэ хүн юу хийж гийгүүлээ вэ, анархийг цэцэглүүлэхэд хувь оруулсан байх. 2019-06-09
Ганаа:Шал завхарсан юм.Бас нэг бялдууч гөлөг нэмэгдэх нээ.Хаха 2019-06-09
mnbv:ene soliot nutagiig mini balalh n 2019-06-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?