СИ ЖИН ПИН: ПУТИН БОЛ МИНИЙ ХАМГИЙН ДОТНЫН НӨХӨР

2019-06-06  

Бид хоёр биечлэн 8 дахь удаагаа уулзаж байна. 2013 оноос хойш нийтдээ 30 удаа уулзжээ. Орос орон бол миний очих дуртай улс, Путин бол миний уулзаж учрах дуртай дотнын анд нөхөр. Бид олон талаар хувь хүний хувьд ч, улс төрч, удирдагчийн хувьд ч санаа бодол нийлдэг. Өнөөдөр ч Иран, Венесуэл, Хойд Солонгос улсын талаар үзэл баримтлал нэг. Би Орос оронд найман удаа өндөр хэмжээний айлчлал хийж байна. Энэ бол Орос-Хятад улсын харилцаа, хөгжил, хамтын ажиллагаа хэрхэн өргөжиж, тэлж буйн илрэл гэж Си Жин Пин хэлэв. -Оросын ард түмэнд Си Жин Пин нас бие гүйцсэн хос панда бэлэглэлээ. Панда бол Хятад улсын бэлэг тэмдэг. Түүний харах хэний ч нүүр царайнд инээмсэглэл төрдөг. Ийм л өхөөрдөм хөөрхөн амьтад. Ийм амьтдыг Оросын ард түмэнд бэлэглэж буйн цаана сайхан нөхөрлөл харагдаж байна. Бид хамтдаа Москвагийн амьтдын хүрээлэнд энэ хос пандаг хүлээн авах ёслолд оролцоно гэж Путин нэмж хэллээ.

 

Э.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?