А.ГАНБААТАР: "НЭГ УЛС НЭГ ТОЙРОГ" СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ХУВИЛБАР БОЛ ХАМГИЙН ОНОВЧТОЙ НЬ

2019-06-10  

Европын олон оронд " Улс нэг тойрог, хүн нэг сонголт" гэдэг хувилбар бол амжилттай хэрэгжсэн. Хэдэн ч нэр дэвшигч дэвшсэн бай, сонгогч нэг л хүнд санал өгнө. Хамгийн шилдэгтээ. Тэгснээрээ өнөөдөр манайд ноёрхсон, улс орны хөгжлийг хойш нь татсан жалга, довны төлөөллийг халдаг. МСДН энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ одоогоор энэ нь мажоритор системийг сонгосон юм шиг байна. Үүнийгээ пропорциональ системд шилжүүлчихвэл үүнээс өөр оновчтой хувилбар гэж үгүй. Тэгэж чадвал намд нь ч, хүнд ч өгсөн санал гээгдэхгүй давуу талтай. Намын жагсаалтал хойгуур бичигдсэн байсан ч, хэрвээ тэр нэр дэвшигч бусдаас олон саналыг намдаа авчирвал, нам нь түүнийг эрэмбэлнэ. Тэгснээрээ намын дарга биш, сонгогчийн санал шийдвэрлэдэг болно. Харин энэ пропорциональ системийн тогтолцоог энэ хуулиндаа тусгаж өгвөл маш ихээр дэмжинэ.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?