Оюутолгойн гэрээг анх удаа Монгол улс дүгнэх гэж оролдож байна. УИХ-аас томилогдсон Тэрбишдагва тэргүүтэй ажлын хэсэг тайлангаа гаргасан. Урьдчилсан дүгнэлт гаргасан. Гэрээг өөрчлөх ёстой гэдэг дээр гишүүдийн олонхи нь санал нэгдсэн. Харин Оюутолгой компанийн зүгээс үндсэн хоёр гэрээг огт хөндөхгүй гэдэг байр суурийг баримталж буй. Асуудал хаашаа ч эргэж магадгүй болсон. Тиймээс Оюутолгой компанийн ТУЗ-ийн хуралд оролцохоор Англиас гадаад дарга нар нь ирж, энэ долоо эхээр хурлаа удирдах юм байна. Оюутолгойг цааш нь үргэлжлүүлэх үү, эс бөгөөс өөр компанид зараад нэгмөсөн мөр буруулах уу?
Засгийн газартай нэг ширээний ард суух уу? Гээд гаргах шийдвэр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг тосож байна.
Ц.ХИШГЭЭ