ЗУРААЧ Т.НУРМААЖАВЫН “ХЭМНЭЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

2019-06-10  

Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээн дэх өвөрмөц онцлогийг хадгалсаар ирсэн монгол зураг өдгөө Монголын төдийгүй дэлхийн урлагийн тавцан дахь бидний нэрийн хуудас, бахархал мөн билээ.

Монгол зураг нь монголчуудын соёл байдлын агуулга болдог бол үе үеийн уран бүтээлчид монгол уран зургийг уламжлалыг таслахгүй авч явж,  хөгжүүлэн сайжруулж, шинэ төрлийн арга барилаар туршин зурсаар байна. Тэдний томоохон төлөөлөл болох  Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Түвдэндоржийн Нурмаажав “Хэмнэл” бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр ХААН Галерейд нээлээ. Монголын эртний домог болон орчин үеийн бодит амьдралыг хослуулсан утга агуулга бүхий бүтээлүүд нь түүнийг дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, орон зайг бий болгосон зураач гэдгийг нотолдогбилээ.Тэрбээр 2002 оноос хойш долоо дахь бие даасанүзэсгэлэнгээ ийнхүү олонд дэлгээд буй юм.

Шинэ үзэсгэлэнгийнхээталаар Т.Нурмаажав“Өөрийн үзэл бодол,урлагийг харах өнцгөө уран бүтээлээрээ илэрхийлж байдагтаа би баяртай байдаг.Тасралтгүй урсах цаг хугацааны аясаар хувьсах нүүдэлчдийн түүх, эрин цагийн хөгжлийн явцад энэхүү соёлын ай савд багтах хэн бүхэн эртнээс өдгөөг хүртэлулбаалан хадгалж ирсэнуламжлал,хэл,заншил, сүнслэг сэтгэлгээнийхээ үрээр дэлхийд Монгол хэмээх өвөрмөц нэгэн түүхийг бүтээн бичилцэж буй.Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанар, бидний зүрх сэтгэлд хэзээд сэрүүн орших өвөгдээдсийн адилаар тийнхүү үргэлжилсээр Монгол хэмээх энэхүү гайхамшигт нэрийг өндөрт өргөж, нандигнан хайрлах ёстой хүмүүс бол бид өөрсдөө. Хадгалах ербус амьд мөн чанар, өвлөх арвин баялаг туурвил, соёл уламжлал,заншил бүрээ хойч үедээ хэрхэн өвлүүлэнүлдээж тэр бүхэн эргээд хэтдээ хэрхэн хадгалагдах, уламжлагдах билээ хэмээсэн бүтээлч хүний гэгээн гуниг, мэдрэмтгий эмзэг, совинт шаналал минь зүрхний хэмнэлд хэмгүй оршсоор ирсэн бөгөөд чин сэтгэлээ уудлан дэлгэсэн ХЭМ ХЭМНЭЛ, ХӨДӨЛГӨӨН, ЧИМЭЭ, ОРШИХУЙ, ЭС ОРШИХУЙ, ӨӨРЧЛӨЛТ, МЭДРЭМЖ цуврал бүтээлүүдээ та бүхэнд толилуулж байна” хэмээсэн.

“Хэмнэл” үзэсгэлэн 2019 оны 6-р сарын 7-27-ныг хүртэл ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?