Ц.НЯМДОРЖИЙГ ОГЦРУУЛАХ ЖАГСААЛ ХЗДХЯ ГАДАА БОЛЛОО

2019-06-11  

Өнөөдөр буюу /2019.06.11/-нд ХЗДХЯ-ны гадаа иргэд Ц.Нямдорж сайдыг огцруулахаар жагсаал зохион байгууллаа. 

Жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, тодруулбал нийслэлийн дүүргүүдээс төлөөлөл мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбооноос жагсаалыг дэмжин оролцсон байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбооны төлөөлөгч, хуульч П.Цэцэгмаа хэлэхдээ "Улсын хэмжээнд нийт 16 яам байдгаас 11 яам нь хууль зүйн салбарт харьяалагддаг. Тэгвэл дээрх хууль, хүчний байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт муу байгаагаас олон асуудал үүсч байгаа тул энэхүү жагсаалыг зохион байгуулан оролцлоо" гэлээ.

Мөн иргэн С. Энх-Өнөр "Өчигдөр жагсаалын талаарх мэдээллийг цахим орчноос авсан. Үүний дагуу жагсаалыг дэмжин оролцож байна. Нөгөөтэйгүүр хууль зүйн сайд Ц.Нямдорж нийгэмд байгаа асуудлыг шийдэж чадахгүй, хариуцлагагүй байгаа тул ийм хүн төрд ажиллах эрхгүй гэж үзэж байна" гэлээ.

Жагсаалд 20 гаруй иргэд, ТББ-ууд оролцсон юм. Жагсаал зохион байгуулагчид "Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрох хүртэл тус жагсаалыг зохион байгуулах болно. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн бүх хэлбэрээр жагсана" гэж мэдэгдсэн юм.

 

 

М.ОЮУНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Энэ засгийн газар байтугай өмнөх хойчид ч ухамсартайгаар огцрох сайд Монголд гарахгүй байх аа.Тэр тусмаа Нямка г барах уу хайран цаг зав сэтгэл санаа. 2019-06-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?