АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ СУМ РУУ ШИЛЭН КАБЕЛЬ ТАТАЖ БАЙНА

2019-06-11  

Архангай аймгийн 19 сумаас интернэтгүй 2 сум бий.  Тэгвэл 5-р сараас Өндөр-Улаан сумын Донгой багаас Чулуут сумын төв хүртэлх нийт 60 гаруй км газарт өндөр хурдны интернэт буюу шилэн кабель татах ажил эхлээд байна. Ямартай ч эхний ээлжинд Чулуут суманд интернэт үйлчилгээ наадмын өмнө орохоор болжээ.

Өнөөдрийн байдлаар 20 км газарт шилэн кабелийг татаад байна.  Ажлын гүйцэтгэл 30 орчим хувьтай байгаа ажээ.  Тус ажлыг Улаанбаатар хотын "Модон хур" ХХК "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК-ийн 300.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Харин Хашаат сум хэзээ шилэн кабельтай болох нь тодорхойгүй байгаа ажээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?