Архангай аймгийн 19 сумаас интернэтгүй 2 сум бий. Тэгвэл 5-р сараас Өндөр-Улаан сумын Донгой багаас Чулуут сумын төв хүртэлх нийт 60 гаруй км газарт өндөр хурдны интернэт буюу шилэн кабель татах ажил эхлээд байна. Ямартай ч эхний ээлжинд Чулуут суманд интернэт үйлчилгээ наадмын өмнө орохоор болжээ.
Өнөөдрийн байдлаар 20 км газарт шилэн кабелийг татаад байна. Ажлын гүйцэтгэл 30 орчим хувьтай байгаа ажээ. Тус ажлыг Улаанбаатар хотын "Модон хур" ХХК "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК-ийн 300.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Харин Хашаат сум хэзээ шилэн кабельтай болох нь тодорхойгүй байгаа ажээ.
Ц.ХИШГЭЭ