“ЭРДЭНИЙН ХӨГЖИЛ” ХХК-НИЙ АЖИЛТАН Б. ГАНБАТ : ТАЛИЙГААЧДИЙГ НУРАНГИ ҮҮССЭН ГАЗАРТ АЛБАДАН АЖИЛЛУУЛСАН

2019-06-12  

Налайх дахь “Эрдэнийн хөгжил ” ХХК-ний уурхайд болсон осолд амь эрсэдсэн гурван хүний ар гэр, өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийлээ.

Уурхайн удирдлагуудын хариуцлагагүй ажиллагаанаас үүдэн нурангинд 1 хүн хүнд бэртэн, 27, 47, 30 гаруй насны 3 ажилтан нурангид дарагдан осолдсон.

Өмгөөлөгч Ц.Монгол хэлэхдээ “Прокуророос гаргасан журмаар бол хэргийн харьяаллыг 24 цагийн дотор тогтоох ёстой байдаг. Гэтэл 10 гаруй хоног болсон нь ямар учир шалтгаантайг бид мэдэхгүй байна. Иймд энэ асуудлыг шинээр томилогдсон Ерөнхий Прокурор болон Цагдаагийн удирдлага анхааралдаа авч хэргийг нэн даруй шалгахыг хүсэж байна” гэлээ.

Эрдэнийн хөгжил ХХК-ний ажилтан Б.Ганбат “Тухайн өдөр буюу 04 сарын 20-нд хятад эзэд компанийн ажилчиддаа мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалт дууссан, лацаа авсан, ямар ч асуудалгүй учир ажлаа хий гэж шаардсан. Лацаа хураан авахдаа зөвхөн тоног төхөөрөмжийн лацыг авч бид нарыг ажиллуулсан. Ингээд уурхайн ажилчид шаардлагын дагуу орж ажиллаж байгаад амь насаа алдлаа. Тухайн салаа нь нуранги үүсэх магадлал өндөр байгааг бригадын дарга Оргил тухайн үед хэлсэн байдаг. Гэвч энэ байдлыг мэдсээр байж тус салаа руу оруулсан хятад эзэд буруутай. Тухайн удирдлагууд одоо олдохгүй зугтсан. Яагаад цагдаагийн байгууллага буруутай этгээдүүдийг мэдсээр байж хайж олохгүй цаг хугацаа алдаад байгааг ойлгохгүй байна” гэж хэлсэн юм.

Осолд өртөж нас барсан Б-гийн эхнэр Г.Болормаа "Одоог хүртэл тус компанийн удирдлагууд ар гэртэй нь уулзаагүй, тусламж дэмжлэг ч үзүүлээгүй. Өрх толгойлсон эмэгтэйчүүд үлдэж байна.  Өрхийн орлогын эх үүсвэрийг олж байсан тэжээгчээ алдсанаас өрхийн орлогогүй боллоо" гэж хэлсэн юм.

Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналтын тогтолцоог үндсээр өөрчилж зохих арга хэмжээг яаралтай авахыг МУ-ын Засгийн Газар, Мэргэжлийн хяналтын газар, хууль хүчний байгууллагуудад шаардлаа.

 

 

А.АРИУНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?