МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.Д.АБЫЛГАЗИЕВ БАРААЛХЛАА

2019-06-13  

OTGO5755

Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар төлөвлөж байгаа гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Дэлхийн нүүдэлчдийн 5-р наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг талархан хүлээн авч, өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тус улс жилд 5 сая орчим жуулчин хүлээн авдаг тул энэ талын туршлагаа харилцан солилцох, Монгол Улсаас халал мах импортлох, Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?