ХЯТАД УЛС КИРГИЗИЙН ХООРОНД 19 ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2019-06-13  
 
Хятад улс Киргиз улс 7,5 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурав. Си Жин Пин даргыг Хятадын 100 гаруй томоохон бизнес дагалдав. Тэд Киргиз улсаас хүнсний эко бүтээгдэхүүнийг их хэмжээгээр экспортлох болов.

ШХАБ-ЫГ ОЛОН УЛС ОРОН СОНИРХОХ БОЛОВ

Хятад-Орос улсын хил хязгаарын асуудлыг зохицуулах санаачлагаар 1990 онд ШХАБ-ын суурь анхлан тавигдсан. Хятадтай хил залгадаг, хуучин ЗХУ-ын харьяаны Киргиз, Узбек, Туркмен, Хятад, Орос гэсэн 5 орон орж байсан бол 18 орон болж тэлсэн.

Энэтхэг, Пакистан, Афганистан, Монгол зэрэг 18 орон бүрэн эрхт гишүүн болон ажиглагчийн байр сууринаас тогтмол оролцох болсон. Цаашид тэлэх хандлага улам бүр ажиглагдаж байна гэж Орос улсын ерѳнхийлѳгч Путин онцоллоо.

ШХАБ-ЫН УУЛЗАЛТЫГ 500 ГАРУЙ СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Энэхүү арга хэмжээнд Хятад, Энэтхэг, Казахстан, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан, Афганистан, Беларусь, Иран, Монгол, Японы 115 хэвлэл мэдээллийн байгууллагын 434 сэтгүүлч оролцохоор бүртгүүлснийг Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Мөн Киргизийн 32 хэвлэл мэдээллийн байгууллагын 94 төлөөлөгч оролцож байна.

 

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?