Д.ЧОЙПҮРЭВ: МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙГАА 10 ХҮН ТУТМЫН 2 НЬ ГАДНЫ АЖИЛЧИД БАЙНА

2019-06-14  

“Босоо Хөх Монгол” ТББ-ын аймаг тус бүрийн удирдах зөвлөлийн тэргүүнүүд, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж буй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй салбар зөвлөлийн тэргүүнүүд хариуцаж буй аймаг, дүүргийнхээ тулгарч асуудлын талаар хэлэлцсэн юм.

“Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Д.Чойпүрэв хэлэхдээ “Бид байгууллагынхаа гишүүдээс мянга гаруй гарын үсэг цуглуулсан. Учир нь татварын алба, гадаад харилцааны яам ажлаа огт хийхгүй байна. Монголд ажиллаж байгаа арван хүн тутмын хоёр нь гадны ажилчид байна. Ажиллаж байгаа иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ, БНСУ, Япон улсын иргэд. Тэд ихэвчлэн аяллын визээр Монгол улсад орж ирээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь бидний судалгаа болон ажлын явцаас тодорхой харагдаж байгаа тул үүнд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Мөн уран олборлолт, уул уурхай компаниудын байгаль орчинд нөлөөлж байгаа сөрөг нөлөөлөл зарим аймаг, сумуудад аюул нүүрлүүлсээр байна. Тиймээс бид нэн түрүүнд “Гажуудсан хуулийн тогтолцоог хэрэгжүүлэх, ардаар засаглах хороо” хэмээх зорилгын дор мянга гаруй гишүүдээсээ гарын үсгээр саналыг авч, “Халдашгүй байдлын дэд хороо”, “Засгийн газрын хэрэг эрхлэх газар”-т саналыг хүргүүлж тэмцэхээр боллоо”  гэж мэдэгдлээ.

Архангай аймгийн “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Б.Банзрагч хэлэхдээ “Манай аймгийн Өндөр-Улаан сумын “Газар” багт 2010 оны 06-р сараас эхлээд ураны хайгуулын олборлолт явуулснаас болж газар шороо ихээр сүйдээд байна.  Энэ олборлолт эрчимтэй явагдаж байгааг орон нутгийн иргэд шүүмжлэн бидэнд хандсан. Уран ихээр олборлосноор малчдын амьжиргаа болсон мал мутацын өөрчлөлтөнд орж гурван хөлтэй унага, найман хөлтэй ишиг хүртэл гарсан тохиолдол байна. Цаашид уран олборлохыг Архангайчууд бид зөвшөөрөхгүй хатуу тэмцэх болно” гэлээ.

Дорноговь аймгийн “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Б.Бямбахүү хэлэхдээ “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 600 га талбайд мал эрүүлжүүлэх, экспортлох байгууламж ажилладаг. Тус байгууламж нь малыг амьдаар нь хил давуулах мах экспортлох ажлыг ямар ч хараа хяналтгүй хийж байна".

Өвөрхангай аймгийн “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн н.Ганбаатар хэлэхдээ “Манай аймгийн Орхон, Онь, Тац голуудын урсац хэмжээнээсээ бага болж татарсан. Үүний улмаас малчид ган, зудад жил болгон нэрвэгдсээр байна. Уурхайн машинууд дуртай газраараа зам гаргаж бэлчээрийг сүйтгэж байна. Энэ нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малын бэлчээрийг үгүй хийж, тоосжилтыг ихээр нэмэгдүүлж байна".

Иймд ҮАБЗ яаралтай хуралдаж, ард түмний дунд үүсээд буй асуудлуудыг шийдэж зохих арга хэмжээг авахыг “Босоо Хөх Монгол” ТББ-аас шаардаж байна.

 

 

А.АРИУНЖАРГАЛ

М.ОЮУНЦЭЦЭГ

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?