"ЭРҮҮЛ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨ" АЯН ЭХЭЛЛЭЭ

2019-06-14  

Өнөөдөр буюу /2019.06.14/-нд МСНЭ, Монголын сайтын холбоо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгох уриалгыг гаргалаа.

Монгол Улсын хэмжээнд мэдээллийн нийт 100 гаруй вэб сайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх сайтууд нь мэдээлэл дамжуулдаг вэб сайтууд байдаг бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй бий.

Иймд хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах үүднээс энэ аяныг эхлүүлжээ.

Мөн уншигч бүрт найдвартай эх сурвалж өгөх үүднээс хэвлэл мэдээллийн 72 сайтын нэрсийг жагсаан олон нийтэд зарлах юм байна.

МСНЭ-ийн цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг хэлэхдээ "Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд ирж буй гомдлуудын дийлэнх нь эргээд холбоо барих хаяггүй мэдээллийн сайтууд дийлэнх хувийг эзэлж байна. Ийм сайтуудын үйл ажиллагааг шалгах, олон нийтэд ил болгох шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Үүнд цаашид хатуу анхаарч ажиллана. 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа  “Иргэд өөрсдөө санал гомдлоо шууд редакц руу хандахаас илүүтэйгээр дундын зохицуулалт буюу хэвлэл мэдээллийн зөвлөлд ханддаг болсон. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж ажилласан. Тиймээс цаашид хэвлэл мэдээллийн зөвлөл хариуцлагатай ажиллаж, цахим сайтуудыг эргэх холбоог сайжруулахад анхаарах болно” гэж мэдээллээ.

Иймээс сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэн тэргүүнд “хаягаа нийтлэх” уриалгад нэгдэн ажиллахыг МСНЭ-ээс анхаарууллаа.

Хаягжилтыг бүрэн болгохын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг оруулах. Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот.
  • Шуудангийн хаяг
  • Мэйл хаяг
  • Утасны дугаар. Суурин утас эсвэл гар утасны дугаар байх. Гар утасны дугаар нь хоёроос доошгүй байна.

 

 

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлагч:

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар

Дэмжин оролцогч байгууллагууд:

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Монголын сайтын холбоо

Харилцаа холбооны зохицуулах хороо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Оюуны өмчийн газар

 

 

А.АРИУНЖАРГАЛ

М.ОЮУНЦЭЦЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?