МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙГ ЗОЛИХ ЭРХ МСНЭ- ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МАНДАХБАЯРТ БАЙХ ЁСГҮЙ !!

2019-06-17  

Салбараа бүхэлд нь нулимна гэдэг бол хамгийн тэнэг үйлдэл. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр ийм үйлдэл гаргасан. Үе үеийн өмнөх удирдлага сайн ажиллаагүй байж болно. Гэхдээ л түүн шиг салбар луугаа нулимсан нэг ч ерөнхийлөгч гарч байгаагүй. Монголын сэтгүүл зүй худалдагдсан, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах сэтгүүлчид худалдагдсан. Үүнийг би МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувиар хэлж байна гэж Хэвлэлийн бага хурал хийх үеэр Мандахбаяр хоолойгоо зангируулан мэдэгдсэн. Үүнийг сэтгүүлчид дор бүрнээ хэлэлцэж, шүүн тунгааж байна. Монголын сэтгүүлзүй гэдэг тодорхойлолтонд сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчидтэйгээ багтана. "Салбараа гутаан доромжиллоо, энэ салбарт чадан ядан зүтгэж буй мянга мянган сэтгүүлчдийн нэр төрд халдлаа" гэдэг дүгнэлтэд тэд нэгдсэн. Худалдагдсан, мөнгөөр ажилладаг нь ил болсон сэтгүүлчид хэд гурав, хэдэн арав ч байж магад, өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд. Түүгээр далимдуулан өөрөө хохирч, эмгэнэж буй дүр эсгэж, Монголын сэтгүүлчдийг, Монголын сэтгүүл зүйг бүхэлд нь худалдагдсан гэж дүгнэх нь дэндүү өрөөсгөл, тэгээд бодлогогүй үйлдэл юм. 

Ерөнхийлөгчийн энэ мунхаг үйлдлийн эсрэг тунхаг энэ тэр гаргах шаардлагагүй. Харин тэр түдгэлзэх биш, сонгуульт ажлаасаа бүрмөсөн татгалзах ёстой гэж би хувьдаа үзэж байна. Ийм хүнээр МСНЭ-ийг удирдуулах нь шившиг. Тэр тэр түдгэлзэх биш, татгалзах ёстой. Гэтэл түүний сонгуульт ажлаасаа түдгэлзсэн гэдэг мэдэгдэл ч бас жүжиглэл гэж дүрмийг уншсан нэг нь дуулгалаа. Түдгэлзэхээ нийтэд зарласан Хэвлэлийн бага хурлын дараахан хуралдсан МСНЭ-ийн Удирдах Зөвлөлийн хуралд биечлэн оролцож, албан ёсоор түдгэлзэх өргөдлөө ч өгөх ёстой байсан байна. Гэтэл тэр хуралдаа ч очсонгүй гэж МСНЭ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн дурдаж, хэвлэлд бичжээ. Түдгэлзэх гэдэг нь түүний башир арга байж гэж бодогдох нь. Мандахбаярыг МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдоход " 1000 сэтгүүлчийн ордон барьж өгөөч" гэж хүсээгүй. Харин түүнд Монголын сэтгүүл зүйг боомилж буй "Зөрчлийн хуулийг" хүчингүй болгож, эрх зүйн орчинг сайжруулж өгөөч гэдэг даалгаврыг л өгсөн. Гэтэл тэр юу хийв? Нэг ч алхам урагш гишгэсэнгүй. Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн хөгжил нэг л биш гэдэгтэй өөр хоорондоо ч, ойр зуураа ч хэлэлцэж ярилцаж, шийдэл хайсаар өнөөг хүрсэн нь үнэн. Түүний нэг тод илрэл бол зургаан сая дуншиж, зургадугаар сард бий болсон " Мэргэжлийн сэтгүүл зүйн редакцын ҮГ нэгдэл" юм. News.mn, Eagle.mn, Itoim.mn, Control.mn, Shuud.mn зэрэг таван сайт санал нэгдсэн.

Энэ бол МСНЭ-ийн эсрэг зохион байгуулалттай үйлдэл биш. Ердөө л, Монголын сэтгүүл зүйг мэргэжлийн, эрүүл, ёс зүйтэй болгон хөгжүүлэх санаачилга юм. Ингэхэд, МСНЭ-ийн ерөнхийлөгч сэтгүүл зүйгээ мэргэжлийн болгож хөгжүүлэх талаар ямар ажил санаачлав? Санаачилж чадаагүй юм гэхэд, өөрөө ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг яаж үлгэрлэв? Санахад, түүний эрхэлдэг " Зиндаа.мн сайтын нийтлэл нь Мандахбаярыг МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан Казах болон Монгол залуусын хооронд "яс хаяж", өөр хооронд сөргөлдүүлэн хагаралдуулах шахаж байсныг тодхон санаж байна. Ийм л байлаа шүү дээ, Та өөрөө саяхан. Монголын сэтгүүл зүй мэргэжлийн, эрүүл, ёс зүйтэй байх ёстой. Та хэлж байна. Харин сэтгүүлчид тунгааж, алхам хийж байна. Хүнд үед салбарын дарга манлайлагч байх ёстой болохоос, салбарынхаа амийг таслагч байх ёсгүй. Тиймээс Мандахбаярыг МСНЭ-ийн сонгуульт ажлаас түдгэлзэх биш, татгалзах ёстой гэдэг дээр хатуу зогсоно.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гоож:маш зөв шүү. энэ муу **** мандахбаяр сэтгүүлчдийн байгуул****ас үтэр түргэн зайлах ёстой. ц.энхатыг дэмжиж байна. цэндийн энхбат мөн байлгүй дээ 2019-06-17
h:unendee ter hun uuruu MANd hudaldagdsan tuunii gar hul shu dee 2019-06-18
Bol:Ene Enhbat yu ch hiideggui butargaj hag**** bariltai end tendgui chaaj yavsaar end hurlee 2019-06-18
Ssss:Munhbayasgalan Jargalmaa Otgon nar shig olon saihan zaluuchuud eh oron ard tumniihee tuluu unen shudarga medee medeelel ugch bga gedegt itgej bnaa ta buhend amjilt husie ! 2019-06-18
Сэтгүүлч:Элбэгдорж Эрднийн захиалгаар ажилладаг зарим нѳхдүүд л солиорч байгаа л даа.Эд нарын атаархлыг барах юм биш! 2019-06-18
Өмнөговийн хүү:Өөрөө нүүрс зөөдөг, хөрс хуулдаг компанитай байж Өмнөговьд ирээд байгаль орчин, экологи гээд ****аад явахад нь ямар худалч **** вэ гэж бодогдож байлаа. Тэгсэн салбараа бусниулаад яваа шаар байж л дээ. 2019-06-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?