СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖАВХЛАНТ СУМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛНО

2019-06-19  

Үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтээр Сэлэнгэ аймгийн Тэргүүний сумаар Жавхлант сум зүй ёсоор тооцогддог. Тус сум 2000 гаруй хүн амтай 2 багтай. Тариалангийн компаниудаас өөр томоохон үйлдвэр, аж ахуй нэгж байхгүй, Дархан-Уул аймагтай ойрхон тул зах зээл нь гадагшаа урсгалтай, ЕБС-ийн сурагчид нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Эрүүл мэндийн төв нь системийнхээ хэмжээнд эхний байруудад үнэлэгдэж байгаа, Урлаг спортын төрлөөрөө аймагтаа төдийгүй улсдаа манлайлж байгаа зэрэг сайн ажлуудыг жижиг сум гэлтгүй хийж хэрэгжүүлж байна. 

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАНЫ үеэр хоёр ч аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтыг сумандаа төвлөрүүлж АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР, АМРАЛТЫН БААЗ байгуулах бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль болон дотуур байрандаа орчин үеийн тохижилттой засвар үйлчилгээг хийж сурагчдын сурах амрах орчинг бүрдүүлсэн. Шинэ хичээлийн жилээс өмнө СПОРТЫН ГАДАА талбайг тохижуулж дуусгах гэж байна. Иргэдийн төрийн үйлчилгээг таатай нөхцөлд олгох, сум орон нутгийн алдартнуудаа алдаршуулах, МУЗГ, аймаг сумын үйл ажиллагааны уриаг олонд таниулж сануулах зэрэг шинэлэг тохижилтын ажлыг ажлын байрандаа буй болгожээ.

Өглөө эртлэн 08:30 Жавхлант сумын удирдлага Жавхлант Сум ЗДТГ-ын баг бүрэлдэхүүн ажилдаа бүгд цуглажээ. Аймгийн Засаг даргын баталсан 6 ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн 17 суманд хуваагдан ажиллаж байна. Ажлын хэсгүүд МУЗГ, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт сум орон нутаг, төрийн байгууллагуудад хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт өгөх, аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлагийн дарга нартай 2019 онд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг газар дээр нь шалгах, Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, хандлагад үнэлэлт өгөх замаар ажил сайжруулах шийдвэр гаргаж, аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас 2016-2020 онд хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг сум, орон нутгийн иргэдэд тайлагнах, сурталчилахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог даргаар ахлуулсан ажлын хэсэг Жавхлант, Сант, Баруунбүрэн сумдад ажиллаж байна.

 

 

Д.ТУУЛ / СЭЛЭНГЭ АЙМАГ / 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. adity:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) WhatsApp: 157444437443 2019-06-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?